2019/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,668.47₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
17:00
S30
19°
18:00
S30
17°
19:00
S29
14°
20:00
S29
11°
21:00
S29
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/13 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан-Уул аймгаас хүүхэд хулгайлан Улаанбаатарт авчирсан эмэгтэйд гурван жилийн хорих ял оноолоо

Т.Саран, iKon.mn
2018 оны 12 сарын 13
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Дархан-Уул аймагт гэрийнхээ гаднаас алга болсон 5 настай охиныг хоёр хоног хайсны эцэст 2018 оны наймдугаар сарын 21-нд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрээс олсон билээ.

Охиныг 37 настай эмэгтэй хулгайлан авч явсныг тогтоон, Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид баривчилсан. Түүнчлэн П.Батсуурийг дахин гэмт хэрэг, зөрчилд холбогдож болзошгүй гэх үндэслэлээр 30 хоног цагдан хорьж, таслан сэргийлэх арга хэмжээ авсан байдаг.

Тэгвэл уг хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүхээс П.Батсуурийг буруутайд тооцон, гурван жилийн хорих ял оногдуулжээ.

Шүүхийн албан ёсны шийдвэр:

П.Батсуурьт холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ

Нийслэлийн прокурорын газраас П.Батсуурьт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцээд Монгол овогт Пушкины Батсуурийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хохирогчийг хууран мэхлэн авч явж хулгайлах гэмт хэргийг хүүхэд гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд 3 жилийн хорих ял оногдуулж шийдвэрлэсэн болно.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн
Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

 

x