Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 12
iKon.MN
Зураг зураг

“Holiday Inn” зочид буудалд

08:00 цагт “Модел ЮНЕСКО Монгол” ЮНЕСКО-гийн Ерөнхий Ассемблейн залуучуудын загвар чуулган болно.

Нээлттэй нийгэм форумд

09:00 цагт Албадан хөдөлмөрийн тухай конвенцыг Монгол Улсын хууль тогтоомжтой харьцуулах судалгааны урьдчилсан хэлэлцүүлэг болно.

НЗДТГ-т

09:30 цагаас НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан болно.

“Номадика” бизнес төвд

09:30 цагаас “Хөдөө аж ахуйн зохистой дадлыг баталгаажуулахад бэлэн үү” дугуй ширээний уулзалт болно.

НМХГ-т

10:30 цагт Шинэ жилийн баярыг угтан зохион байгуулж буй урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын явцын талаар мэдээлэл хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд газрын тосны компаниуд Монгол Улсын хилийн зурвасыг дамнан хайгуул хийж байгаа талаар "Босоо хөх Монгол" ТББ-аас мэдээлэл хийнэ.

11:30 цагаас Хөдөлмөрийн Үндэсний Намаас УИХ-ын гишүүдэд ХОМэдүүлэг дэх "ОРЛОГОО НОТОЛ" гэж шаардан хэвлэлийн бага хурал зарлаж байна.

Монголын хүүхдийн ордонд

11:00 цагт Зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” туршилтын төслийн үр дүнг танилцуулна.

“Тэнгис” кино театрт

11:00 цагт БОАЖЯ-наас зохион байгуулсан “Ногоон паспорт” аяны шилдгүүдийг тодруулах ёслол болно.

Засгийн газрын III байранд

11:30 цагт ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулна.

Стандарт хэмжилзүйн газарт

15:00 цагаас ЦССҮТ-д Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо MNS OHSAS 18001:2012 стандартын гэрчилгээ гардуулах ёслол болно.