Монголын театрын урлагийн хөгжилд өөрийн авъяас билэг, хөдөлмөр зүтгэлээ зориулж ирсэн ахмад уран бүтээлчид, театрын зүтгэлтнүүдээ мөнхжүүлэх, тэдний бүтээл туурвилын баялаг өв санг хойч үедээ уламжлан хөгжүүлэх үүднээс 2005 оноос эхлэн УДЭТеатрын хамт олон АЛТАН ТАЙЗНЫ ЭЗЭД-“Бид мартахгүй” дурсамж хүндэтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулж ирсэн билээ.
Театрын уран бүтээлчид эдгээр ахмадууддаа зориулан арванхоёрдугаар сарын 5-нд 16.00 цагт “Алтан тайзны эзэд- Бид мартахгүй” үзэсгэлэнгийн нээлт, “Дэлхийн жүжигчин Г.Гомбосүрэн” баримтат киноны нээлт 17.00 цагт , арванхоёрдугаар сарын 6-нд 19.00 цагт “Бид мартахгүй-Алтан тайзны эзэд” хүндэтгэлийн тоглолт, арван хоёрдугаар сарын 8-нд 13.00 цагт “Ахмад үеийнхний арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал, 18.00 цагт “Би эндээс явахгүй” жүжиг зэрэг арга хэмжээг тус тус зохион байгууллаа.
“Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хуралд доорх сэдвүүдээр илтгэл тавилаа.
“Туслах дүрийн туршлага” /УГЖ Л.Лувсангийн жишээнд/
Илтгэгч: УДЭТ-ын Уран сайхны удирдагч, СУИС-ийн ТУС-ийн тэргүүлэх профессор, доктор (Phd), МУУГЗ Н.Ганхуяг
“Театрын урлагт Б.Лоовойн оруулсан хувь нэмэр”
Илтгэгч: Монгол улсын Ардын жүжигчин Г.Равдан
“Д.Байдийн жүжиглэхүйн арга барил”
Илтгэгч: СУИС-ийн ТУС-ийн багш, магистр Ж.Дүүрэнбаяр
“Хүүхдийн жүжигт дүр бүтээх арга барил” /Ардын жүжигчин А.Очирбатын жишээнд/
Илтгэгч: СУИС-ийн ТУС-ийн багш, магистр Э.Нарангэрэл
“М.Бадамгарваагийн тайз, дэлгэцнээ бүтээсэн дүрүүдийг шинжлэхүй”
Илтгэгч: Кино зохиолч, найруулагч, доктор (Phd), Т.Төмөр-Очир
“Театрын уран сайхны гэрэлтүүлгийн үүрэг, ач холбогдол” /УГЗ З.Цэвэгдоржийн жишээнд/
Илтгэгч: Театрын зураач С.Ариунболд
“Ж.Жигжиддуламын дүр бүтээх арга барил/
Илтгэгч: СУИС-ийн ТУС-ийн багш, магистр С.Ундармаа
“Театр судлаач С.Цэрэндоржийн бүтээл, туурвил”
Илтгэгч: СУИС-ийн ТУС-ийн багш, театр судлаач, доктор (Phd), Ж.Долгорсүрэн
“Дүр бүтээхэд нүүр хувиргалтын үүрэг, ач холбогдол” /Нүүр хувиргагч Ц.Нацагнямын жишээнд/
Илтгэгч: СУИС-ийн ТУС-ийн багш, УГЖ Л.Чаминчулуун
“Н.Сувдын тайз, дэлгэцнээ бүтээсэн дүрүүдийн онцлог”
Илтгэгч: УДЭТ-ын жүжигчин, СУИС-ийн магистрант Б.Нармандах
“Ё.Гантөмөрийн жүжиглэхүйн онцлог”
Илтгэгч: СУИС-ийн ТУС-ийн багш, магистр, Ж.Болор-Эрдэнэ
“Тайзны техник, технологи” /Тайзны машинист Ч.Ранаажавын жишээнд/
Илтгэгч: УДЭТ-ын Ерөнхий зураач, магистр Т.Ганхуяг
“Театрын соёлыг бүрдүүлэхэд зохион байгуулагчийн гүйцэтгэх үүрэг оролцоо” /Театрын ахмад ажилтан Х.Нансалмаагийн бүтээлч ажиллагааны жишээнд/
Илтгэгч: УДЭТ-ын Менежер М.Пүрэвсүрэн
“Театрт зориулсан хувцасны урлахуйн онцлог” /Оёдлын мастер Д.Итгэлийн жишээнд/
Илтгэгч: СУИС-ийн ТУС-ийн багш, доктор (Phd), дэд профессор Б.Мөнхцэцэг