Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

ШИНЭ ЦУВРАЛ: Харри Поттер ба Галт цом

МОНСУДАР
2018 оны 12 сарын 10
Монсудар
Зураг зураг

Дэлхий даяар олон мянган шүтэн бишрэгчтэй Харри Поттер цуврал нийт 500 гаруй сая хувь борлогдож, 80 хэлнээ орчуулагдсан билээ. Монсудар хэвлэлийн газар тус цувралыг зохиогчийн эрхийн агент болох “The Blair Partnership”-ээс өгсөн албан ёсны зөвшөөрлийн дагуу эрхлэн гаргаж буй бөгөөд эхний 3 ботийг уншигчдад хүргэсэн.

Тэгвэл энэ удаа анх 2000 онд уншигчдад хүрч, 2005 онд дэлгэцийн бүтээл болсон Харри Поттер ба Галт цом буюу тус цувралын 4 дэх боть ийнхүү уншигч та бүхний гарт хүрэхэд бэлэн болжээ. Энэхүү ботид эр зориг, авхаалж самбаа, мэдлэг оюуныг сорьдог хатуу ширүүн тулаан буюу гурван сургууль хоорондын Гурван шидтэний тэмцээн  явагддаг. Гэхдээ аюул, эрсдэлээс хамгаалах үүднээс энэ удаагийн тэмцээнд 17-оос доош насныхныг орохыг хориглоно. Гэвч Харри Поттер ер бусын гэмээр тохиолоор энэхүү тэмцээнд оролцохоор сонгогддог. Эндээс л яагаад тэр тэмцээнд орох болов, хэн түүнийг оруулав, Харри ямар хүнд бэрх сорилуудтай тулгарах бол гэх мэт олон асуулт урган гарч, уншигчдыг цааш хөтөлнө.

Хүүхэд залуусыг шидийн ертөнцөөр аялуулаад зогсохгүй нөхөрлөлийн мөн чанарыг ойлгуулж, амьдралын хүнд хэцүү үеүдийг даван туулах урам зориг хайрладагт энэхүү бүтээлийн үнэ цэн оршдог биз ээ. 

Тус цувралыг дэлхийд алдартай "Хаан ширээний тоглоом" болон "Хосолмол" цувралуудаараа уншигчдын талархлыг хүлээгээд байгаа орчуулагч Н.Энхнаран орчуулсан юм.

Тиймээс та бүхэн номын нээлтэд хүрэлцэн ирж, шинэхэн номоос дээрх асуултуудын хариуг олохын зэрэгцээ орчуулагч, редакторуудтай хийх сонирхолтой чөлөөт ярилцлага, тэмцээн уралдаанд оролцоорой. 

Ид шидийн ертөнцөөр аялж, нэгэн үдшийг хамтдаа өнгөрүүлцгээе.