2018/12/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,635.88₮
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
B32
УЛААНБААТАР
-10°
|
-20°
B30
УЛААНБААТАР
-11°
|
-21°
03:00
S32
-21°
04:00
S32
-22°
05:00
S32
-22°
06:00
S32
-22°
07:00
S44
-22°
08:00
S44
-22°
09:00
S44
-22°
10:00
S44
-18°
11:00
S44
-16°
12:00
S44
-13°
13:00
S44
-10°
14:00
S44
-9°

Колумбын хар тамхины бүлэглэл бохир мөнгөө хүний гэдсэнд нууж тээвэрлээд баригджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN

Олон улсын хар тамхины гэмт хэргийн бүлэглэлүүд хүний гэдсэнд бараагаа нууж хил давуулах аргыг олон жилийн турш хэрэглэсээр ирсэн юм.

Тэгвэл өчигдөр Колумбын нийслэлд явуулсан цагдаагийн тусгай ажиллагааны үр дүнд тэд бас хар тамхины наймаанаас олсон бохир мөнгөө ингэж хил давуулдаг болсныг илрүүлжээ.

Пүрэв гарагт Богота хотын олон улсын нисэх буудлаас Колумбын эрх баригчид 27 зорчигчийг баривчилсан нь бүгд Мексикээс бэлэн мөнгө ходоод гэдсэндээ тээвэрлэж ирэгсэд байсан байна.

Колумбын бүлэглэлээс худалдаж авсан хар тамхиныхаа төлбөрийг Мексикийн бүлэглэл ингэж илгээсэн байжээ. Гулгамтгай капсул тус бүрт 100 ам.долларын таван дэвсгэрт хуйлж хийсэн байна. Нэг хүн 120 хүртэл тооны ийм капсул залгисан байжээ.

Дунджаар нэг тээвэрлэгч $40,000-ыг биедээ ийм аргаар нууж хил давахыг оролдсон байна. Дээд тал нь $75,000-ыг тээвэрлэж явсан хүнийг өмнө нь олж байснаа Колумбын цагдаагийн газар мэдээлжээ.

Өчигдрийн ажиллагааг АНУ-ын Цагаачлал, Хил Гаалийн албаны тусламжтай зохион байгуулсан байна. Нэг тээвэрлэгч ажил гүйцэтгэснийхээ төлөө $1,500-г мафийнхнаас авдаг гэнэ. Тэд голдуу эрхэлсэн ажилгүй залуус, бүсгүйчүүдээр ийм ажил гүйцэтгүүлдэг ажээ.

Колумбын зэвсэгт бүлэглэл засгийн газрын хяналтаас гадуур бүс нутагт том хэмжээний тариалангийн үйл ажиллагаа эрхлэн явуулдаг. Харин Мексикийн гэмт хэргийн бүлэглэлүүд тэдний барааг АНУ руу гаргаж өгдөг юм.

Колумби улс нь дэлхийн хамгийн том кокайн үйлдвэрлэгч орон бөгөөд өнгөрсөн онд 1,379 тонныг үйлдвэрлэсэн нь 2016 оныхоос 31 хувиар өссөн үзүүлэлт болохыг НҮБ-ын тоо баримт харуулж байна.

 

Эх сурвалж: The Guardian

 

x