2019/05/26
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,647.27₮
B30
УЛААНБААТАР
15°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
02:00
S29
03:00
S29
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S32
08:00
S30
09:00
S32
10:00
S32
11:00
S30
12:00
S32
10°
13:00
S32
11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/12/07 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүн ам, барилгажилтын нягтралыг хориглох бүсийг тогтоолоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 12 сарын 7
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Хотын дарга өчигдөр захирамж гаргаж, нийслэлийн 6 дүүргийн 111 байршил, 1,044 га газарт цаашид инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай барихаас бусад зориулалтаар, шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх шийдвэрийг гаргалаа.

Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм БНбД 30.01.04”-ийн 2.14-т заасан хүн амын тооцоот нягтрал 1 га газарт 450 байх хязгаарыг давсан зургаан дүүрэг уг шийдвэрийг хэрэгжүүлнэ.

Энэхүү шийдвэрийн дагуу:

  • Баянгол дүүрэгт 36,
  • Баянзүрх дүүрэгт 31,
  • Сүхбаатар дүүрэгт 13,
  • Чингэлтэй дүүрэгт 6,
  • Хан-Уул дүүрэгт 15,
  • Сонгинохайрхан дүүрэгт 10 байршилд тус тус шинээр барилга барих зөвшөөрөл олгохгүй юм байна.

Тухайлбал, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө, Бөхийн өргөөний уулзвараас урагш Сангийн хорооны гудамж орчмын 7.2 га талбайд хүн ам, барилгажилтын нягтралыг тооцож үзэхэд нягтрал 500-600 хүн/га байна.

Энэхүү захирамж хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотын дээр дурьдсан тодорхой хэсгүүдэд байшин барилга бус, ногоон байгууламж, тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн бүхий хот төлөвлөлтийн шинэ жишиг бий болох юм байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x