Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

ОУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд №1 компани болох RE/MAX-ын 22 дах шинэ брокер оффис RE/MAX ELITE Сөүлийн гудамжинд нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 12 сарын 6
Сурталчилгаа
Зураг зураг

Улаан цагаан цэнхэр өнгийн бөмбөлөг хөөрсөөр хотын төвд Ремакс чууд дахин нэг салбараа нээлээ. Улаанбаатар хотын өнцөг булан бүрт оршин суугаа харилцагч та бүхэндээ үйлчилгээ улам бүр ойртсоор Сөүлийн гудамжинд байрших хуучнаар Хаан банкны 3 давхарт RE/MAX Elite нээлтээ хийж байгаа юм.

Үл хөдлөх хөрөнгийн зах зээлд олон боломжыг олж харж буй Ремаксчуудын үйл ажиллагаа улам бүр өргөжин тэлсээр энэ хирээр хэрэглэгч нарт олон улсын үйлчилгээ авах боломж улам бүр нээгдсээр байгаа билээ. Олон улсын франчайз бизнесүүд нэмэгдэхийн хирээр үйлчилгээ сайжирч байгаа нь нууц биш.

RE/MAX ын оффис болгоны нээлт өөрийн гэсэн давтагдашгүй хэв маяг, онцлог , өөрийн гэсэн шинэлэг уур амьсгалаар дүүрэн болдог уламжлалтай. 

RE/MAX Elite оффисийн Брокер эзэмшигч Х.Сайнжаргал нь RE/MAX VIP оффисийн шилдэг агентуудын нэг байсан бөгөөд нээлтийн үйл ажиллагаа, уур амьсгал маш халуун дотно, сайхан болж өнгөрлөө.

2018 онд 150 тэрбумын борлуулалтын төлөвлөгөөтэй ажиллаж 11 сарын байдлаар төлөвлөгөөндөө 105% хүрээд байгаа энэ компанийн залуус зөвхөн 3 р улиралд 1 сая км замыг туулан хэрэглэгчиддээ үйлчилсэн байдаг.

Улаан, Цагаан, Хөх өнгийн бөмбөлөгүүд, улаан хивсний ёслолоор эхэлсэн нээлт гайхалтай үдэшлэгээр үргэлжилж RE/MAX-ынхан халуун ам бүлээрээ харилцагч нартайгаа хамт энэхүү баяраа хуваалцсан юм.
Ремакс Элит оффисын захирал Х.Сайнжаргал нь Япон улсад олон улсын харилцааны чиглэлээр дээд сургуулиа төгсөн RE/MAX VIP оффист 2 жил ажилласан бөгөөд үл хөдлөх хөрөнгийн салбарын шилдэг Реалторуудын нэг юм. Сайнжаргал захирал барилгын олон төслүүд, хотын төвийн суурьшлын бүсүүдэд илүү мэргэшин ажилладаг ба жижиглэн худалдааны компаниудад байршлаа сонгоход нь тусалж тэдний итгэлтэй түншээр олон жилийн турш ажиллаж буй бөгөөд үл хөдлөх хөрөнгийн шинжээч, хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн тэрээр АНУ-ын Үндэсний Реалторуудын Холбооны гишүүн билээ.

Үйлчлүүлэгч та бүхэн инээмсэглэлээр дүүрэн RE/MAX Elite оффистой 70119495 утсаар холбогдож, үл хөдлөх хөрөнгө зуучлалтай холбоотой бүхий л зөвлөлгөө мэдээллийг авах боломжтой.

Байршлыг нь дахин хэлэхэд Сөүл ийн гудамжинд хуучнаар Хаан банкны байрны 3 давхарт байрлаж байна.

Үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн бүтээмжтэй хамт олон Ремаксчууд үйлчлүүлэгч та бүхэндээ улам ойртсоор.

www.remax.mn

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.