Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/01-НД НИЙТЛЭГДСЭН

NASA-гийн станц Ангарагийн хөрсөн дээрээс гялалзсан гадаргуутай зүйл олжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 12 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Ангараг гарагийн хөрсөн дээрээс гялалзсан гадаргуутай, хачин биет илрүүлснээ NASA-гийн мэргэжилтнүүд мэдээлжээ.

Тус гараг нь бүхэлдээ хуурай, улаан тоосонд дарагдсан хөрстэй байдаг. Тэгвэл ийм орчинд ямар нэг биет онцгойрч, гялалзаж харагдана гэдэг ховор тохиолдол юм. 

Уг биетийг Curiosity судалгааны станц анх камераар илрүүлсэн байна. Уг станцыг NASA 2012 онд Ангарагт буулгаж байсан юм. Энэ долоо хоногт InSight судалгааны станц тус гараг дээр амжилттай газардсанаар Curiosity станц хамтрагчтай болоод байгаа.

“Бидний бодож байгаагаар энэ нь солир байх. Гэхдээ зөвхөн хараад дүгнэлт хийх хангалтгүй, химийн найрлагыг нь шалгах хэрэгтэй” гэж Curiosity станцын багийн гишүүн Сюзанна Швензер блог хуудсандаа бичжээ.

Гялгар биетийг “Little Colonsay” гэж тус багийнхан нэрлээд байгаа гэнэ. Одоо тэд Curiosity станцын ChemCam нэртэй зайнаас химийн найрлага тодорхойлдог багажаар нууцлаг биетийг шалгах гэж байгаа ажээ.

 

Эх сурвалж: Independent