Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

"Miss World 2018" тэмцээний оролцогч Э.Энхриймаа группдээ хоёрдугаар байрт явж байна

ikon.mn
2018 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

“Дэлхийн мисс-2018” тэмцээнд оролцож буй 120  орны мисс бүсгүйчүүдийг сугалаагаар 20 группт хуваахад Монголын мисс Э.Энхриймаа 15-р группт орсон билээ.

Уг группт Тайланд, Унгар, Грек, Австри, Украин бүсгүйчүүд хамрагдсан бөгөөд одоогийн байдлаар “Head to head challenge” буюу нэгдүгээр шатны шалгаруулалтад Э.Энхриймаа интернэт санал асуулгаар группдээ хоёрдугаар байрт явж байгаа юм.

Интернэт санал асуулга 11-р сарын 28-нд дуусах бөгөөд үлдэж буй ганцхан хоногт цөөхөн монголчууд бид монгол бүсгүйгээ дэмжсэн шиг дэмжээд өгвөл тэрбээр группээсээ шалгарч шилдгүүдийн тоонд орох бүрэн боломжтой тул Э.Энхриймаагаа бүгдээрээ эрчимтэй дэмжицгээе!  

Та дараах 3 төрлөөр дэмжих боломжтой:

1. “Miss World – Mongolia” фэйсбүүк хуудсанд Like дарна.

Facebook page: https://www.facebook.com/Miss-World-Mongolia-383766738347975/

2. Тухайн фэйсбүүк хуудсанд байрлах “Use App” товчийг даран “Model Power” сайтруу дамжин орж “Like” дарна. /Та “Like” товчийг дарахад Фэйсбүүкээрээ нэвтрэх сонголт гарч ирэх бөгөөд уг сонголтыг хийсний дараа “Vote for” товч гарч ирнэ. Та энэ маягаар 24 цаг тутамд 1 удаа VOTE өгөх боломжтой/

 

3. “MissWorld.com” Сайтад өөрийн facebook эрхээрээ нэвтэрч ороод VOTE өгөх

 

4. Miss World” сайт линк: https://missworld.com/#/login