Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Элвис Преслитэй адилхан залуу байснаа Трамп гайхуулжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп рокн роллын хааны төрөлх хот Миссиссипигийн Тулепод сонгогчидтой уулзжээ.

Энэ үеэр тэр өөрийгөө Элвис Преслитэй андуурмаар адилхан залуу байснаа сайрхан ярьсныг Тулепо хотын оршин суугчид янз бүрээр хүлээн авсан байна.

“Намайг залуу байхад шаргал үснээс бусдаар Элвистэй адилхан гэж хүмүүс ярьдаг байсан. Та нар үүнд итгэх үү? Би үүнийг том хүндэтгэл гэж үргэлж боддог” гэж Трамп ярьжээ.

Тэр Элвисийн фэн гэдгээ олон удаа илэрхийлж байсан. Энэ сарын эхээр Трамп ерөнхийлөгчийн нэрэмжит Эрх Чөлөөний Медалийг Элвис Преслид олгож байв. Цагаан ордонд болсон шагнал гардуулах ёслолын үеэр Бүгд Найрамдах Намын томоохон ивээн тэтгэгч Шелдон Аделсоны эхнэр Мириам Аделсон бас уг медалийг хүртэж байжээ.

Гэхдээ домогт дуучны төрөлх хотод ирээд өөрийгөө ингэж харьцуулсандаа санаа зовсон Трамп сүүлд “Та нар намайг өөрийгөө хэтрүүлж өргөмжиллөө гэж ярих байх” гэж зөөлрүүлсэн байна.

Удалгүй сошиал сүлжээнд Трампыг Элвистэй харьцуулсан зурагнууд олноор нийтлэгдэж эхэлжээ.