Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/24-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоог олон улсын 100 гаруй төлөөлөгч хэлэлцлээ

ikon.mn
2018 оны 11 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Засгийн газар, Европын холбоотой хамтран хэрэгжүүлж байгаа Хүний эрхийн диалогийг дэмжих төслийн хүрээнд “Хүүхдэд ээлтэй эрүүгийн эрх зүйн тогтолцоо: Өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”  сэдэвт олон улсын бага хурал боллоо.

Энэхүү бага хуралд ГХЯ, ХЗДХЯ, ХНХЯ, Монголын хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс, иргэний нийгэм болон олон улсын байгууллагын нийт 100 гаруй төлөөлөгчид оролцов.

Бага хурлын үеэр оролцогчид хүүхдийн эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг болон хүүхэд үйлддэг гэмт хэргийн нийгмийн нөхцөл шалтгаан, өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх тогтолцоо, гэмт хэрэгт холбогдсон хүүхдийн хамгаалалт, гэрч, хохирогч хүүхдийн хамгаалалт, хүүхдийг хүчирхийллээс хамгаалах НҮБ-ын загвар стратеги зэрэг хүүхдэд ээлтэй эрх зүйн тогтолцоонд тулгамдсан олон сэдвийн талаар илтгэл тавьж хэлэлцлээ. 

Энэхүү бага хурал нь НҮБ-ын гэрээний хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх, өсвөр насны хүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрх, тэдний дээд ашиг сонирхлыг хангахад шаардлагатай бодлого, арга хэмжээний талаар оролцогчид ойлголтоо нэгтгэх, холбогдох чиглэлээр тодорхой ахиц гаргахад ач холбогдолтой юм.

 
Эх сурвалж: Гадаад харилцааны яам