Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

707,362 иргэнийг элэгний B,C вирусийн шинжилгээнд хамруулжээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2018 оны дөрөвдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн 15-39 нас болон 65-аас дээш насны иргэнийг элэгний B,C вирус илрүүлэх шинжилгээнд хамруулж байна.

Эхний шатанд 40-65 насны 381,233, хоёр дахь шатанд 2018 оны арваннэгдүгээр сарын байдлаар 15-39 насны 305,124, 65-аас дээш насны 21,005 иргэн шинжилгээ өгчээ.

Элэгний B,C вирус илрүүлэх шинжилгээнд улсын хэмжээнд 2017 онд 326,921, 2018 онд 380,441, нийт 707,362 иргэнийг хамруулж, зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлээд байна.

 

Аймаг, сум, дүүргийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгалдаа хамрагдсан иргэд шинжилгээнд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой бөгөөд хөтөлбөр 2019 онд үргэлжилнэ.

 

Эх сурвалж: ЭМЯ