Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

Мишель Обамагийн дурсамж ном эхний өдрөө секунд тутамд 9 ширхэг зарагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын тэргүүн хатагтай асан Мишель Обамагийн “Becoming” нэртэй дурсамж ном Умард Америкийн зах зээлд худалдаанд гарсан эхний өдрөө секундэд 9 ширхэг зарагдаж, энэ оны хамгийн хурдтай зарагдсан бүтээлээр шалгарчээ.

Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагаас зах зээлд худалдаалагдаж эхэлсэн уг номыг хэвлэлүүд, уншигчид маш сайн хүлээж авсан юм.

Тухайлбал Нью Йорк Таймс шинэ номыг “дурсамж бүтээлүүдийн өнгөлсөн сувд” гэж нэрлэсэн бол amazon.com сайтын 200 гаруй хэрэглэгч 5 одоор үнэлсэн байна.

Номыг хэвлэсэн Penguin Random House компани АНУ, Канадын зах зээлд эхний ээлжинд 1.8 сая хувийг гаргасан нь дуусч, 800,000 хувийг нэмж хэвлэх захиалга авсан гэнэ.

Эхний өдрийн 24 цагийн хугацаанд 725,000 хувийг зарсан нь нэг өдөрт хамгийн олон хувь зарагдсан 2018 оны дээд амжилт болжээ.

АНУ-ын хамгийн том номын дэлгүүрийн сүлжээ Barnes & Noble тэргүүн хатагтайн дурсамж номыг зах зээлд гарсан эхний долоо хоногтоо хамгийн олноор зарагдсан энэ оны шилдэг бүтээл гэж мэдээлсэн байна.

Дурсамж номонд Чикаго хотод төрж өссөн цагаас нь эхлээд Цагаан ордонд тэргүүн хатагтай болж суусан Мишель Обамагийн амьдралын түүхийг дэлгэрэнгүй өгүүлдэг юм.

 

Эх сурвалж: The Guardian