Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: ЭМЯ Виферон лааны асуудлаар мэдээлэл хийнэ

А.Намуун, iKon.mn
2018 оны 11 сарын 19
iKon.MN

ХЗҮХ-ийн Хуульчдын танхимд

09:00 цагаас "Эрх зүйн сургалт,сурталчилгаа бэлтгэх аргачлал, түгээх нэгдсэн арга зүй" сэдэвт хэлэлцүүлэг болно.

НЭМҮТ-ийн II давхарт

09:45 цагаас Дэлхийн 00 өдрийг "Эх дэлхий дуудаж байна” уриатайгаар тэмдэглэнэ.

Юнион бьюлдингийн урд Альфа зочид буудлын хурлын танхимд

10:00 цагаас Албан бус салбарт хөдөлмөр эрхэлж буй иргэдийн хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, эвлэлдэн нэгдэх эрхийн талаар МҮЭХ, ОУХБ хамтран "Хөдөлмөрлөх эрх ,суурь зарчмууд" сургалтыг зохион байгуулна.

Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордны спорт зааланд

10:00 цагаас Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын бага сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохиогддог "Ногоон гэрэл цагаан шугам 2018" тэмцээн болно.

Туушин зочид буудалд

10:00 цагаас "Монгол Улсын төрийн байгуулал дахь засаглалын институтийн талаарх судалгаа" тайлан, бодлогын зөвлөмжийг танилцуулах уулзалт болно.

Үндэсний мэдээллийн төвд 

11:30 цагаас Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос жагсаал цуглаан хийх болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Централ эшиа майнинг компани түүх соёлын үнэт олдворыг нүүлгэн шилжүүлсэн талаар Баянхонгор аймгийн Заг сумын иргэд мэдээлэл хийнэ.

12:30 цагаас Эрдэмтэн судлаачдын баг болон "Энто" компани виферон лааны асуудлаар мэдээлэл хийнэ.

Монголын залуучуудын холбооны 2 давхарт

11:00 цагаас Монголын Залуучуудын холбооны дэргэдэх Солонгос мэдээллийн төвийн "Цахим номын сан"-ийн нээлт болно.

ЭМЯ-ны төв байранд

11:00 цагаас Вифeроны асуудлаар мэдээлэл хийнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 102 тоот танхимд

11:00 цагаас Шүүхийн ёс зүйн хорооны Ажлын албанаас “Шүүгчийн ёс зүй, хариуцлага” сэдвээр мэдээлэл хийнэ.

МN-Мэдээллийн төвд 

12.00 цагаас "Азийн хаалга" хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн 29 дэх удаагийн үзэсгэлэнд зориулсан хэвлэлийн бага хурал болно.

Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн 301 тоотод

13:00 цагаас Бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хохирогчдод хууль зүйн туслалцаа үзүүлэх чиглэлээр өмгөөлөгчдөд сургалт зохион байгуулна.