Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа

ikon.mn
2018 оны 11 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа өнөөдөр болж Хан-Уул дүүрэг дэх 0.8 га газрыг 197 сая төгрөгөөр худалдлаа.

Энэ удаагийн дуудлага худалдаанд 5 дүүргийн нийт 24 байршлын газрыг худалдахаар зарлагдсанаас Хан-Уул дүүргийн 10-р хороо, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын баруун урд талд худалдаа, үйлчилгээний зориулалттай 0.8 га газрыг 197,736,472 төгрөгөөр худалдлаа.

2018 онд газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа болон төсөл сонгон шалгаруулах зарчмаар 5 дүүргийн 42 байршил батлагдаж, 13.7 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тусгагдсан.

Үүнээс өнөөдрийн байдлаар газрын эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдааг 4 удаа зохион байгуулж, нийт 6 байршилд 6.3 га газрыг худалдан 910 сая төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Газрын алба