Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

“МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ”-аас ОНЦЛОХ 5 САНАА

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

Мандал даатгал ХК болон Голомт банк хамтран “Монгол улсын эрсдэлийн форум 2018” арга хэмжээг 9 дэх жилдээ зохион байгууллаа. Форумаар шинжээчид болон компаниуд бодит туршлагаасаа иргэд, аж ахуй нэгжтэй хуваалцсан юм.

Мөн хувийн хэвшлийнхэн ирэх оны бизнес төлөвлөгөөгөө гаргахдаа анхаарвал зохих асуудлыг хэлэлцэж, 2019 онд манай улсын бизнесийн салбарт учирч болох ТОП-3 эрсдэлийг Валютын ханшийн, Таваарын ханшийн, Цахим халдлагын эрсдэл хэмээн тодорхойллоо.

 

Ингээд форумаас онцлох 5 чухал санааг танилцуулъя.

1. Валютын ханшийн эрсдэл

Төсвийн алдаатай бодлого, байгалийн баялгаас хамаарсан эдийн засаг нь валютын ханшийн эрсдэлийг нэмэгдүүлж байна. Иймээс залуусын оюуны чадварыг шингээсэн экспорт суурьтай эдийн засгийг бий болгох хэрэгтэй.

2. Таваарын ханшийн эрсдэл

Хятадын эдийн засгийн хурд саарснаас эдийн засгийг тэтгэгч нүүрс, төмрийн хүдэр, зэсийн ханш унах магадлалтай учир дэлхийн хоёр дахь том эдийн засгийг судалдаг судалгаа, шинжилгээний институц байгуулах шаардлага байна.

3. Цахим халдлагын эрсдэл

Манай улс цахим халдлагын улмаас өнгөрсөн онд 7.5 тэрбум төгрөгийн хохирол амсжээ. Энэ эрсдэлээс сэргийлэхийн тулд зөвхөн технологид хөрөнгө оруулах бус мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй.

4. Хүний нөөцийн эрсдэл

Зөвхөн ажилчдын бус удирдах ажилтны ур чадвар хангалтгүй байна. Цөөн ажилтантай компани олшрохын хэрээр бүтээмж буурах эрсдэл үүсч байгаа учраас компаниуд хамтран бизнесээ өргөжүүлэх нь давуу талыг бий болгоно.

5. Үйл ажиллагааны эрсдэл

Байгууллага бүр эрсдэлийн удирдлагыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлээгүйгээс алдагдал амсаж байна. Иймээс олон улсын эрсдэлийн удирдлагын жишиг тогтолцоог шат дараатай хэрэгжүүлэх хэрэгтэй.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.