Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: НМХГ агаарын бохирдлыг бууруулахад хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 15
iKon.MN

МУИС-ийн Дугуй зааланд 

09:00 цагаас Дэлхийн философийн өдөрт зориулсан "Мэргэжлийн ёс зүй" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно.

Хэвлэлийн хүрээлэнд

09:00-14:00 цагийн хооронд Зөрчлийн тухай хуулийн зарим асуудлаар санал солилцох сэтгүүлч, хуульчдын уулзалт-ярилцлага болно.

МҮХАҮТ-ын үзэсгэлэнгийн их танхимд

09:00-13:00 цагийн хооронд Дэлхийн Чанарын өдөр-2018 арга хэмжээ болно.

МУБИС-ийн 3-р байрны 312 тоотод

09:30-10:30 цагийн хооронд Япон улсын Засгийн газрын санхүүжилтээр Монгол Улсын Боловсролын их сургууль болон Японы All Life Line Net ТББ-ын хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ерөнхий боловсролын сургалтын хэрэглэгдэхүүнийг хөгжүүлэх” төслийн хүрээнд сургалтын багаж төхөөрөмж, гарын авлагыг 20 сургуульд хүлээлгэн өгнө.

НМХГ-ын 5 давхрын хурлын танхимд

10:00 цагаас Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

Яармагт 7 дугаар хорооны байрны хойно

10:00 цагаас Хан-Уул дүүргийн Гэр бүл хүүхэд залуучуудын дэргэдэх хүчирхийлэлд ѳртсѳн хүүхэд эмэгтэйчүүдийг түр хамгаалах байр ѳргѳжин НҮБ-ын дэмжлэгээр "Нэг цэгийн үйлчилгээ үзүүлэх тѳв"-ийн нээлт болно.

Төрийн ордны Г танхимд

11:00 цагт Ипотекийн зээлийн асуудлаар УИХ-ын ЭЗБХ-ны дарга Д.Дамба-Очир, БХБ-ын сайд Х.Бадельхан, Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар мэдээлэл хийнэ.

Засгийн газрын III байрны B1 давхрын мэдээллийн танхимд

11:00 цагаас Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2018 оны эхний аравдугаар сарын байдлын талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Үндэсний мэдээллийн төвд

11:30 цагаас МАН-ын гишүүд дэмжигчдийн "Цэгцрэх" хөдөлгөөнөөс "АСЕМ ба 79.2 тэрбум төгрөгийн санхүүгийн гэмт хэрэг" сэдвээр мэдээлэл хийнэ.

13:00 цагаас Монголын эмэгтэйчүүдийн холбооноос "Очир" төвд амиа алдсан 13 настай охины хэрэгтэй холбогдуулан жагсаал хийх талаар мэдээлэл хийнэ.

MN-Мэдээллийн төвд

12:00 цагаас ИЗНН-аас төрийн өмчит аж ахуйн нэгж, байгууллага, сангуудад нэгдсэн шалгалт оруулах болон бүх нийтийн санал асуулга явуулах асуудлаар Төрийн гурван өндөрлөгт хандаж шаардлага хүргүүлж мэдээлэл хийнэ.