Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

ВИДЕО: Эзнийхээ нас барсан зам дээр 80 хоног хүлээж зогсоо нохой

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Эзнийхээ ослоор амиа алдсан зам дээр 80 гаруй хоног тасралтгүй хүлээж байгаа нохойн дүрс бичлэг Хятадын интернэт ертөнцийг байлдан дагуулж байна.

Өвөр Монголын нийслэл Хөх хотын төв замын голд суугаа энэхүү нохойны дүрс бичлэгийг Хятадын Вэйбо сүлжээнд 1.4 сая удаа үзжээ. Эх сурвалжийн мэдээлснээр наймдугаар сарын 21-ний өдөр нохойн эзэн энэ зам дээр осолдож амиа алдсан юм байна.

Тэр цагаас хойш нохой энэ газраас огт холдоогүй гэнэ. Энэ замаар байнга явдаг жолооч нар түүнд хоол өгдөг аж. Зарим хүн түүнд туслах гэхэд нохой зугтдаг ч эндээс холдолгүй эргэлдсээр байгаа гэнэ.

Дүрс бичлэг энэ сарын 10-ны өдөр Хятадын сошиал сүлжээнд нийтлэгдсэн байна.

Эзэндээ үнэнч нохойн түүх олон байдгийн хамгийн алдартай нь Японы Хачико хэмээх Акита үүлдрийн нохойны түүх байдаг. 1920-оод оны үед тэр эзнээ өдөр бүр төмөр замын буудал дээр тосдог байсан бөгөөд нас барснаас нь хойш есөн жилийн турш энэ уламжлалаа таслаагүй гэдэг юм.

Эх сурвалж: BBC