Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/10-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк Мессенжэрээр санамсаргүй илгээсэн мессэжээ 10 минутын дотор устгадаг болох гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 11 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Удаан хүлээгдсэн “Unsent” функцийг Фэйсбүүк компани Мессенжэр үйлчилгээндээ нэвтрүүлэхээр болжээ.

Энэ нь санамсаргүйгээр хэн нэгэнд илгээсэн мессэжээ өөрийнхөө болон хүлээн авагчийн чат цонхноос устгах арга юм. Гэхдээ энэ функцийг мессэж бичсэнээсээ хойш 10 минутын дотор л ашиглах боломжтой байх гэнэ.

Шинэ боломжийг тун удахгүй Фэйсбүүк Мессенжэрийн iOS буюу iPhone-д зориулсан аппликэшнээс эхлэн нэвтрүүлэхээр болжээ. Өнөөдөр iOS аппликэшний 191.0 хувилбарын шинэчлэлт гарч эхэлж байгаа. Тэгвэл энэ хувилбарын тайлбар дээр “Coming soon: Remove a message from chat thread after it’s been sent” гэсэн мэдэгдэл орсон байна.

Өөрөөр хэлбэл iOS системд зориулсан Фэйсбүүк Мессенжэрийн 192.0 хувилбарт шинэ боломж нэвтрэх бололтой.

Фэйсбүүк компанийн эзэмшдэг Instagram, WhatsApp үйлчилгээнүүдэд “unsent” боломж байдаг.

Энэ оны эхээр “unsent” боломжийг Фэйсбүүк компанийн дээд албан тушаалтнууд онцгой эрхтэй, нууцаар ашигладгийг мэргэжилтнүүд анх удаа ил болгосон юм.

Үүнийгээ Фэйсбүүк компани дотоод мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах үүднээс хэрэглэдэг гэж тайлбарлаад ийм боломжийг удахгүй нийт хэрэглэгчдэдээ хүргэнэ гэж мэдэгдэж байв. Марк Зукербэрг тэргүүтэй тус компанийн удирдлагууд хоорондоо харилцсан нууц мэдээллээ хакеруудад алдахгүйн тулд дараа нь устгадаг байсан ажээ.

 

Эх сурвалж: Independent