2018/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,572.50₮
B28
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B34
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
14:00
S28
-7°
15:00
S44
-7°
16:00
S44
-8°
17:00
S28
-9°
18:00
S28
-12°
19:00
S28
-13°
20:00
S28
-14°
21:00
S44
-15°
22:00
S44
-16°
23:00
S32
-17°
00:00
S32
-18°
01:00
S32
-19°

Тэнгисийн цэрэгт алба хаасан эр Калифорний бааранд зэвсэгт халдлага үйлдэж, олон хүний амийг хөнөөжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 9
iKon.MN

Өчигдөр АНУ-ын Калифорни мужийн Лос Анжелес хотын захад байдаг нэгэн бааранд зэвсэгт этгээд зэвсэгт халдлага үйлдэхдээ 12 хүний амийг хөнөөсөн байна.

Тэрээр 100 орчим хүн цугларсан Borderline Bar & Grill бааранд утаат бөмбөг дэлбэлсний дараа суман мөндөр буулгаж эхэлсэн тухай гэрчүүд мэдээлжээ. Энэ үеэр нэг цагдаагийн офицер мөн алагдсан байна.

Сүүлд халдлага үйлдсэн этгээд буудуулж амиа алдсан байдалтай олджээ. Түүнийг өөрийгөө буудсан гэж дүгнэж байна.

Халдлага үйлдэгчийг 2008-2013 онд АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хааж байсан 28 настай Ян Дэвид Лонг гэгч байсныг тогтоожээ. Тэр 2010-2011 онд Афганистанд үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд үүнээс улбаатай сэтгэцийн өөрчлөлттэй болсон байх магадлалтай гэнэ.

Орон нутгийн цагдаагийн газрын мэдээлснээр Лонгийн этгээд ааш авиртай холбоотой дуудлага өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан, өнгөрсөн дөрөвдүгээр сард гэрт нь очиж байсан гэжээ.

Түүнийг PTSD (Post Trauma Stress Disorder) буюу дайнаас эргэж ирсэн хүмүүст голлон тохиолддог сэтгэцийн өвчнөөр шаналж байсан гэж албаныхан дүгнэж байна.

Одоогоор түүний үйлдсэн аллагын зорилго тодорхой болоогүй байгаа юм. Гэхдээ терроризмтай холбоотой гэх шинж байхгүй байгааг цагдаагийнхан мэдээлжээ.

 

Эх сурвалж: Associated Press

 

x