2018/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,572.50₮
B28
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B34
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
14:00
S28
-7°
15:00
S44
-7°
16:00
S44
-8°
17:00
S28
-9°
18:00
S28
-12°
19:00
S28
-13°
20:00
S28
-14°
21:00
S44
-15°
22:00
S44
-16°
23:00
S32
-17°
00:00
S32
-18°
01:00
S32
-19°

Эмсийн хүрээлэнгийн эзэн нас барсныхаа дараа Невада мужийн хууль тогтоох байгууллагад сонгогджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 11 сарын 8
iKon.MN

Мягмар гарагт болж өнгөрсөн АНУ-ын конгрессын сонгуулийн нэг сонин тохиолдол нь нас барсан хүн сонгогдсон хэрэг байв.

Бүгд Найрамдах намын 72 настай Дэннис Хоф өнгөрсөн сонгуулиар дунд сургуулийн багш, Ардчилсан Намын Лэсиа Романовыг ялж, Невада мужийн хууль тогтоох байгууллагад сонгогджээ.

Тэр 68 хувийн санал авсныг өчигдөр Невадагийн сонгуулийн хороо мэдээлсэн байна.

Гэвч Хоф гурван долоо хоногийн өмнө нас барсан юм. Тиймээс Бүгд Найрамдах нам оронд нь өөр хүн томилох болсон байна.

Тайчих клуб болон хэд хэдэн эмсийн хүрээлэн эзэмшдэг Хоф өөрийгөө Америкийн биеэ үнэлэгч зуучлагчдын төлөөлөл гэж үздэг байв.

Тэр өөрийгөө “Пахрумпын Трамп” гэж нэрлэдэг байсан нь Хофын оршин суудаг Невадагийн хотын нэр юм.

Өнгөрсөн зургаадугаар сард Хоф өөрийн эзэмшлийн Moonlite Bunny Ranch эмсийн хүрээлэнд сэтгүүлчтэй уулзаж, ярилцлага өгөхдөө өөрийн улс төрийн үзэл баримтлалыг Дональд Трампынхтай таардаг гэж байлаа.

Өнгөрсөн сард сонгуульд өрсөлдөж байхдаа Хоф Невадагийн Кристал хот дахь өөрийн байранд амьсгал хураасныг орон нутгийн цагдаагийн алба мэдээлсэн юм. Нас барсан шалтгаан тодорхойгүй байгаа ч 72 насны төрсөн өдрөө тэмдэглэсний дараа унтаж байгаад амьсгал хураасан гэж ойрын хүмүүс нь гэрчилжээ.

Гурван удаа гэр бүлээсээ салж, “The Art of Pimp” (биеэ үнэлэгч зуучлах урлаг) нэртэй ном хэвлүүлж, HBO сувгийн Cathouse хөтөлбөрт оролцож байсан Дэннис Хоф нэг тайчих клуб, таван эмсийн хүрээлэн эзэмшдэг байв. Невада муж бол биеэ үнэлэлтийг хуулиар зөвшөөрсөн АНУ-ын цорын ганц муж юм.

 

Эх сурвалж: Reuters

 

x