Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

1980 онд цэргүүдийн үйлдсэн бэлгийн хүчирхийллийн төлөө Өмнөд Солонгосын сайд уучлал гуйлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

1980 онд Өмнөд Солонгосын Гванжу хотод гарсан ардчиллын төлөө иргэдийн тэмцлийг нухчин дарах үеэр засгийн газрын цэргүүд олон тооны эмэгтэйчүүдийг хүчирхийлж байжээ.

Тэгвэл тус улсын батлан хамгаалахын сайд Жон Кён Ду өнөөдөр өглөө телевизээр үг хэлэхдээ армийн үйлдсэн энэхүү гэмт үйлдлийн төлөө ард иргэдээсээ уучлал гуйсан байна.

“Хохирогч эмэгтэйчүүдийн амьдралд гүн шарх, айдас үлдээсэн явдалд засгийн газар болон армийн өмнөөс би толгой мэхийн уучлал гуйж байна” гэж сайд хэвлэлийнхний өмнө мэдэгджээ.

Тэр бас “Цэргийн дэглэмийнхний харгис үйл ажиллагаа гэмгүй эмэгтэйчүүдийн амьдралд хэмжээлшгүй хохирол учруулсанд бид гэмшиж байна” гэж хэлсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт засгийн газрын томилсон шалгалтын баг 1980 онд Гванжуд болсон ардчилсан тэмцлийн үеэр цэргүүд эмэгтэй иргэдийг хүчирхийлсэн 17 тохиолдлыг баримтаар илрүүлснээ зарласан юм. Өчигдөр буюу Мягмар гарагт Өмнөд Солонгосын ерөнхий сайд Ли Нак Ён хохирогчдоос болон ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйсан.

1980 оны хэрэг явдлыг шалгах багт хүйсийн тэгш эрхийг хамгаалах байгууллагууд, батлан хамгаалах яам, хүний эрхийн үндэсний коммиссын төлөөллүүд оролцсон байна. Мөрдөн шалгах ажиллагаа өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн юм.

 

Эх сурвалж: Yonhap News