Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

БСШУСЯ: Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна

ikon.mn
2018 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 2012 оноос Дээд боловсролын салбарт “Дээд боловсролын шинэчлэлийн төслийг хэрэгжүүлж байна. 

Төслийн хүрээнд 2018-2019 оны хичээлийн жилд БСШУЯ ны Дээд Боловсролын Бодлогын газраас Урлагийн хөтөлбөрөөр суралцаж байгаа болон Хөгжлийн бэрхшээлтэй, Орон нутгийн их дээд сургуулийн оюутнуудад Судалгааг нь дэмжиж судлаач оюутан бэлтгэх зорилгоор оюутны санаачилгын тэтгэлэгт төсөлд тэтгэлэг олгох гэж байна. 

Судалгааг дэмжих төсөл нь тухайн Орон нутгийн болон Урлагийн боловсролын хөтөлбөрөөр суралцах эрэлт хэрэгцээ бүхий мэргэжлийг,  мөн Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр оруулахуйц, тодорхой асуудлыг шийдвэрлэх, тухайн оюутны суралцах хугацааны орлого, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажлын байрыг бэхжүүлэх, амьдрах чадварыг хөгжүүлэх ерөнхий шаардлага тавина.

Оюутнуудыг тэтгэлэгт төсөлд оролцохыг урьж байна. 

Оюутны санаачилгын төсөлд оролцох мэдүүлгийн маягтыг ЭНД –ээс татаж авна уу гэж БСШУСЯ-наас мэдээллээ.