Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Төрийн бус байгууллагууд нэгдэж УИХ-д сануулга хүргүүлнэ

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 11 сарын 5
iKon.MN

Корпорейт Конвейншн центрын Улаанбаатар танхимд

09:00-14:00 цагийн хооронд "Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга зам" хэлэлцүүлэг болно.

Хууль зүйн үндэсний хүрээлэнд

09:00 цагаас "Эрх зүйн анхан шатны мэдлэг, боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл байдал, хэрэгцээ шаардлага" сэдэвт судалгааны ажлын тайлангийн хэлэлцүүлэг болно.

Holiday Inn зочид буудлын 2 давхрын зааланд

09:00 цагаас "Эрүүл мэндийн тусламжийн чанар, өвчтөний аюулгүй байдал, ёс зүй" үндэсний чуулган болно.

Төрийн ордны Их танхимд

10:00 цагаас “Их эзэн Чингис хааны эгрегор буюу нийтийн оюун санааг чиглүүлэхүй” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлэг болно.

Сүхбаатарын талбайн хажууд

Шатахууны үнийг эсэргүүцэж автомашинтай жагсаал болж байна.

Монголын Уран зургийн галерейд

11:00 цагаас “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно.

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагаас Төрийн бус байгууллагууд нэгдэж УИХ-д сануулга хүргүүлэхээр болсон талаар хэвлэлийн бага хурал хийнэ.

Монгол банкны замын баруун талд

11:00-13:00 цагийн хооронд ханш уналтын талаар эсэргүүцлээ илэрхийлнэ. 

МУИС-ийн Номын сангийн 502 тоотод

13:30 цагаас "Монголын Их, Дээд сургуулиудын олон улсжилт: Дэлхийн түвшинд очих зам" сэдэвт сургалт-хэлэлцүүлэг болно.