Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/31-НД НИЙТЛЭГДСЭН

“Дархлаажуулалтын цахим бүртгэл”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлнэ

ikon.mn
2018 оны 10 сарын 31
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Дархлаажуулалтын цахим бүртгэл”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 29-31-ний өдрүүдэд ЭМЯ, ХӨСҮТ-өөс хамтран сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад НЭМГ болон нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, Амаржих газрын вакцинатор, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, вакцинатор нарыг хамруулж байгаа юм.

Улсын хэмжээнд хувь хүнд суурилсан дархлаажуулалтын цахим бүртгэлийг нэвтрүүлснээр хөдөлгөөнт хүн ам, вакцинаас хоцорч байгаа хүүхдийг эрт илрүүлэх, нотолгоонд  суурилсан хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг олон талын үр дүнд хүрэх юм.

Сургалтын хүрээнд ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Өргөө амаржих газарт суурин компьютерийг хүлээлгэн өглөө.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс