Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/29-НД НИЙТЛЭГДСЭН

Монголд анх удаа кино, контент бүтээгч нарт зориулсан хэлэлцүүлэг боллоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 29
Сурталчилгаа

Өнгөрсөн баасан гаригт кино, контент бүтээгч нарт зориулсан Film Con хэлэлцүүлгийг Юнител Группийн Номадиа Пикчерс санаачлан зохион байгуулж, амжилттай болж өндөрлөлөө. “Контентын бизнесийг амжилттай хийх шийдлүүд” сэдвийн хүрээнд болсон тус хэлэлцүүлэг нь Монголдоо анх удаа болж байгаа гэдгээрээ онцлогтой бөгөөд кино, контентын салбарт туршлага хуримтлуулсан уран бүтээлчид тус хэлэлцүүлэгт панелистаар оролцож, өөрсдийн туршлага болоод салбарын цаашдын хөгжлийн талаар хэлэлцсэн юм.

Энэхүү хэлэлцүүлгийг уламжлал болгон цаашид жил бүр зохион байгуулах гэнэ.

Ингээд хэлэлцүүлэгт оролцсон панелистуудын онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

Гүрү Медиа компанийн продюсер Ц.Ариунаа:

 
  • Кино бол хамгийн түрүүнд урлаг байх ёстой. Дараа нь ашиг олох асуудлыг ярих нь зөв.
  • Хийх гэж байгаа зүйлдээ 199 хувийн итгэлтэй байх хэрэгтэй. Тэгэж байж л амжилтанд хүрнэ.
  • Хийхгүй бол амьд явж чадахгүй мэт тийм л түүхийг кино болгож хийх хэрэгтэй.

FI Продакшны продюсер, жүжигчин Б.Амарсайхан:

 
  • Кино бол тээвэрлэлтийн зардал багатай экспортын бүтээгдэхүүн
  • Гадаадын кинонд тоглоно гэдэг нь цалинтай сургалтанд сууж байна гэсэн үг

МУГЖ, найруулагч О.Бат-Өлзий:

 
  • Киноны хамгийн чухал зүйл бол зохиол байдаг.
  • Кино хийхэд хүний сэтгэлийг хөдөлгөж, тэсэж чадамгүйгээр хүлээлгэж чадаж байвал зорилго биелэнэ.

МҮОНРТ-ийн дэд захирал Г.Гэрэл:

 
  • Олон ангит кино ашиг олдоггүй. Ашиг, үнэ цэнэ нь үзэгчдэд өгч байгаа сэтгэлгээний өөрчлөлт юм.
  • Амжилттай байхын тулд маш сайн бэлдэх хэрэгтэй.

Контент креатор, жүжигчин Э.Алдар:

 
  • Амьдралд байдаг асуудлуудыг гэгээлэг, эерэг байдлаар контент болгож гаргаснаар залуучуудад эерэг хандлагыг түгээж буй хэрэг юм.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.