Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Шри Ланка улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Д.Оргилмаад экзекватур гардуулж өгөв

ikon.mn
2018 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка улсаас Монгол Улсад суух Өргөмжит консул Д.Оргилмаад ГХЯ-нд экзекватурыг өнөөдөр гардуулан өглөө.

Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн шинээр томилогдсон Өргөмжит консул Д.Оргилмаад ажлын амжилт хүслээ.

Мөн Монгол, Шри Ланкын хоёр талын харилцаа болон худалдаа, аялал жуулчлал, соёлын салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов гэж ГХЯ-наас мэдээллээ.