Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Б нарын этгээдүүдэд залилуулсан иргэд цагдаагийн байгууллагад хандана уу

ikon.mn
2018 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын алба хаагчид 2018 оны нэгдүгээр сараас эхлэн есдүгээр сарын 20-ныг хүртэл бусдыг 150 удаагийн үйлдлээр залилан мэхэлж, 40 орчим сая төгрөгний хохирол учруулсан Батболдын Буяндэлгэр нарын этгээдүүдийг дайчлан баривчилж, мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж байна.

Тухайн гэмт этгээдүүдэд залилуулсан иргэдээс 16 иргэн нь цагдаагийн байгууллагад хандан гомдол гарган бусад 130 орчим иргэн нь цагдаагийн байгууллагад хандаагүй байна.

Иймээс хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандана уу. Цагдаагийн ахмад Б.Батдэлгэр /91114303/, ахлах дэслэгч Ц.Бат-Эрдэнэ /90060360/ нартай холбогдоно.

Иргэдийг хэн болох нь үл танигдах хүнтэй харилцаж, цахим гэмт хэргийн хохирогч болохгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

 

Эх сурвалж: ЦЕГ