Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

“Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдэвт сургалт, семинар хоёр өдөр үргэлжилнэ

ikon.mn
2018 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Харилцаа холбооны зохицуулах хороо нь Олон улсын цахилгаан холбооны  байгууллагатай хамтран харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх сургалт, семинарыг “Дижитал шилжилт ба Апп эдийн засаг” сэдвийн хүрээнд 2018 оны аравдугаар сарын 23-24-ний хооронд Мэдээлэл технологийн үндэсний паркад зохион байгуулж байна.

Энэ удаагийн сургалт, семинарыг дижитал шилжилт, апп эдийн засгийн бодит мэдээлэл, ОТТ(Over The Top service) үйлчилгээний өнөөгийн байдал, олон улсын бодлого зохицуулалтын чиг хандлага, улс орнуудад тулгарсан асуудлууд түүнийг үр ашигтай зохицуулан шийдвэрлэсэн жишээ баримтад тулгуурлан энэ чиглэлээр мэргэшсэн Олон улсын цахилгаан холбооны байгууллагын бүс нутаг хариуцсан захирал Ашиш Нараян болон олон улсын зөвлөх Саймон Молли нар удирдан явуулж байна.

Уг сургалт семинарт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мобиком корпораци, Юнител, Скайтел, Жи-Мобайл зэрэг үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид, Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК, Монголын цахилгаан холбоо ХК, Монгол шуудан ХК болон олон сувгийн үйлчилгээ үзүүлэгч компаниудын төлөөлөл болох нийт 80 гаруй төлөөлөгч оролцож байгаа юм.

Апп-ны эдийн засаг гэж юу вэ?

Апп-ны эдийн засгийн бүрэлдэхүүн хэсгийг  Мобайл өргөн зурвасын үйлчилгээгээр хэрэглэгчдэд апп(application) –р дамжин хүрч буй эдийн засгийн болон бүтээгдэхүүн үйлчилгээний нийлбэр цогц гэж тодорхойлж ойлгож болно.

Сүүлийн жилүүдэд Аппликейшиний томоохон үйлчилгээ эрхлэгчдийн хөгжил нь өмнө нь үүргийг нь гүйцэтгэж байсан үйлчилгээ(жишээ яриа, смс, такси, захиалгат үйлчилгээ, сонин сэтгүүл гм viber, skype, uber, airBnb facebook) -нүүд болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдийн хооронд шинэ сорилтуудыг бий болгоод байна.
 
Түүнчлэн Апп эдийн засаг улам хүчирхэг болох нь бидний өмнө хэрэглэж ирсэн уламжлалт үйлчилгээнүүдийг орлох хэрэглэгчдийн зан төлөв. хэрэглээний хандлага, хэв маягийг өөрчлөх эдийн засгийн шууд болон шууд бус, эдийн болон эдийн бус, нөлөөллүүдийг бий болгож байна.
 
Дэлхийн хэмжээнд Апп эдийн засгийн орлого нь 2015 онд 69.7 тэрбум 2017 онд 88.3 тэрбум байгаа бол 2020 онд 188.9 тэрбум болно гэж төсөөлж байгаа бөгөөд энэ өсөлтийн гол хүчин зүйлүүдийн нэгийг смарт утасны өсөлт гэж үзжээ.

Эх сурвалж: ХХЗХ

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.