Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Эрдэмтэд өөрийгөө тосолдог бэлгэвчийг Билл Гэйтсийн мөнгөөр бүтээжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн хамгийн баян хүн Билл Гэйтсээс санхүүжилт авсан эрдэмтэд өөрийгөө тосолдог бэлгэвч зохион бүтээжээ. Гадны чийглэг биеттэй хүрэлцэх үедээ гадарга нь тослог болдог материалыг зохион бүтээсэн нь ийм бэлгэвч бий болох үндэс болсон байна.

Ингэснээр бэлгэвчний хэрэглээг илүү тааламжтай болгож, хүмүүсийн дунд бэлгийн замын өвчин, хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэх боломжийг нэмэгдүүлжээ.

Шинэ бэлгэвч доод тал нь 1,000 удаагийн түлхэлтийн дараа тослог чанараа хадгалсан хэвээр байдаг байна.

Дундаж бэлгийн харьцаанд 100-500 түлхэлт хийгддэг гэж судлаачид тогтоожээ. Зохион бүтээгчдийн нэг, Бостоны Их сургуулийн профессор Марк Гринстаф “Үүнд гар хүргэж үзэхэд хуурай байдаг. Гэхдээ чийгтэй зүйлд хүрэх үедээ тослог, гулгамтгай болдог юм. Бага зэргийн шингэнд хүрэхэд л гулгамтгай чанар нь идэвхжинэ” хэмээн тайлбарлажээ.

Туршилтанд 33 эрэгтэй, эмэгтэй хүн оролцсоноос 73 хувь нь шинэ бэлгэвчийг өндрөөр үнэлсэн байна.

Тэдний бэлгэвч огт хэрэглэгдэггүй хэсгийн 86 хувь нь шинэ бэлгэвчийг хэрэглэж эхлэх хүсэлтэйгээ туршилтын дараа илэрхийлжээ. 

Тус сургуулиас төрөн гарсан компани шинэ бэлгэвчний үйлдвэрлэлийг эхлэхээр ажиллаж байгаа гэнэ. Бэлгэвчийг бүтээсэн шинэ материалын талаар “Royal Society Open” шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.

Уг төслийг Bill and Melinda Gates Foundation сан ивээн тэтгэсэн юм.

 

Эх сурвалж: Business Insider