Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Аравдугаар сарын 19-нөөс ХҮЙТЭРНЭ

ikon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Аравдугаар 19, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, 20-нд нутгийн хойд хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна гэж цаг уурын байгууллагаас мэдээлэв.

Дөрөв хоногийн урьдчилсан мэдээгээр 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 22-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орно.

Салхи 19, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20, 22-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Аравдугаар сарын 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрнэ.

 

Эх сурвалж: ЦУОШГ