2019/08/23
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.82₮
B30
УЛААНБААТАР
24°
|
11°
B30
УЛААНБААТАР
25°
|
13°
B30
УЛААНБААТАР
17°
|
12°
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
10°
08:00
S30
11°
09:00
S30
13°
10:00
S26
15°
11:00
S26
17°
12:00
S26
17°
13:00
S26
17°
14:00
S26
17°
15:00
S26
18°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/10/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сочи хотод болж буй “Валдайн 15 дугаар бага хуралд” Гадаад харилцааны сайд илтгэл тавив

ikon.mn
2018 оны 10 сарын 17
iKon.MN

Аравдугаар сарын 15-18-ны өдрүүдэд ОХУ-ын Сочи хотод зохион байгуулагдаж буй “Валдайн 15 дугаар бага хуралд” Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар оролцож “Евраз: Ирээдүй рүү хөтлөх зам” илтгэл тавив.

Олон улсын “Валдай” клуб нь дэлхийн өмнө тулгарч буй олон улсын харилцаа, улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын өргөн хүрээтэй асуудлуудаар яриа, хэлэлцүүлэг өрнүүлж, 21 дүгээр зуунд олон улсын харилцаа, ямар өнгө төрхтэйгээр хөгжих төлөвийг тодорхойлоход ач холбогдол өгдөг онцлогтой юм.

Уг арга хэмжээ 2004 оноос эхлэн зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ удаагийн хурал “Орос орон: ХХI зууны хөтөлбөр“ сэдвээр  зохион байгуулагдаж байна. Хуралд ОХУ-ын гүйцэтгэх болон хууль тогтоох засаглалын байгууллагуудын дээд, өндөр түвшний төлөөлөгчид, гадаадын 30 гаруй орны 150 гаруй нийгэм, улс төрийн зарим зүтгэлтэн оролцож байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хуралд оролцох үеэр ОХУ-ын болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагуудад ярилцлага өгч Монгол Улсын гадаад бодлогын талаар мэдээлэл өгөв.

 


Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

x