Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Boston Dynamics-ийн робот хэдхэн жилийн дотор хөлд орж буй хүүхдээс нинжа болон сайжирчээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Японы Softbank группын харьяа АНУ-ын Boston Dynamics компани робот техникийг хэрхэн хөгжүүлж байгаагаа үе үе олон нийтэд мэдээлдэг.

Тэгвэл тус компани өчигдөр хүн дүрст Атлас роботынхоо шинэ хувилбарыг видео бичлэгээр үзүүлж, хүмүүсийг бишрүүлжээ.

Уг бичлэгт үзүүлснээр робот нь саад дээгүүр харайж, жигд бус, өндөр гишгүүртэй шатаар чадамгай өгсөж байгаа юм.

Ердөө 2015 онд үзүүлсэн видео бичлэг дээр Атлас робот нь дөнгөж алхаж сурсныг харуулж байв. Тэгвэл хэдхэн жилийн дотор ямар сайжрал, дэвшил гарсныг энэ хоёр бичлэгээс харж болохоор байна.

Boston Dynamics компани одоогоор хүн дүрст роботоо хэзээ хэрэглээнд нэвтрүүлэх талаар ямар нэг мэдээлэл өгөөгүй байгаа. Гэхдээ энэ эрчээрээ урагшилбал тэд тун удахгүй механик ажлыг хүнээс илүү гүйцэтгэх машин бүтээж чадахаар харагдаж байна.