Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/12-НД НИЙТЛЭГДСЭН

Устөрөгчөөр ажилладаг дэлхийн анхны галт тэргийг германчууд хэрэглээндээ нэвтрүүлэв

О.Булган, iKon.mn
2018 оны 10 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Image: Alstom

Устөрөгчийн тусламжтайгаар хөдөлгүүр, машиныг хөдөлгөнө гэдэг нь мэдээж байгаль экологит ээлтэй шийдлүүдийн нэг.

Тэгвэл Герман улсын иргэд устөрөгчөөр ажилладаг дэлхийн хамгийн анхны галт тэрэгний зорчигчид болоод байна. "Мэдээж устөрөгчийн галт тэрэг худалдан авах нь дизель түлшийн галт тэрэг худалдан авахаас өртөг өндөртэй ч ашиглалтын зардал нь урт хугацаандаа хамаагүй хямд" хэмээн уг галт тэргийг бүтээсэн Alstom компанийн Төслийн менежер Стефан Шранк France-Presse-Т ярьжээ. 

Энэхүү шинэ галт тэрэг нь ганцхан сав устөрөгчөөр 1000 километр замыг 140 км/цагийн хурдтайгаар туулах хүчин чадалтай юм байна. Химийн шийдэл нь, устөрөг, хүчилтөрөгчийн урвалын үр дүнд устөрөгчийн түлшний эс бий болох бөгөөд хаягдал нь зөвхөн ус байх аж. Үүний үр дүнд утаа багатай, маш бага дуу чимээтэй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгодгоороо онцлог.   

Устөрөгчийн түлш нь ойрын хэдэн жилийн хугацаанд өртөг өндөртэй байх хэдий ч байгаль орчинд ээлтэй тул автомашинд ашиглагддаг баттарейнаас илүү давуу талтай. Жишээ нь, баттарейг олон дахин цэнэглэж, цахилгааныг ихээр зарцуулдаг бол устөрөгчөөр ажилладаг хөдөлгүүрийг бензин эсвэл дизель түлш шиг дүүргэж цэнэглэдгээрээ онцлогтой.

Олон улсын судлаачид ойрын хэдэн жилийн хугацаанд устөрөгчийн өртгийг бууруулж, илүү өргөн хэрэглээнд нэвтрүүлэх тал дээр ажиллаж байгаа ба зарим улс ийнхүү аль хэдийнэ хэрэглээндээ нэвтрүүлээд эхэллээ.

Герман улсад хэрэглээнд нэвтрүүлээд буй энэхүү галт тэрэг нь жижиг оврын автомашиныг бодвол илүү том, өртөг өндөртэй хэдий ч дизель түлшний оронд устөрөгчийг ашиглавал дэлхийн орнуудын тэмцэж буй хүлэмжийн хийг бууруулахад томоохон хувь нэмэр үзүүлэх юм.

 

Эх сурвалж: World economic forum