Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

Макгрегор дахин тулаан хийх хүсэлтээ илэрхийлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт болсон UFC 229 тэмцээнд Хабиб Нурмагомедовт ялагдсан Конор Макгрегор дахин тулаан хийх хүсэлтээ илэрхийлснийг UFC холбооны тэргүүн Дана Уайт өчигдөр мэдээлжээ.

Гэвч Нурмагомедов эхлээд өмнөх тэмцээний үеэр үүсгэсэн асуудлаа цэгцлэх хэрэгтэй байгааг Уайт хэлсэн байна. Дагестан тамирчин тэмцээнийхээ шагнал болох $2 саяыг авч чадаагүй байгаа нь үүнтэй холбоотой. Одоо тэр Невада Мужийн Тамирчдын Зөвлөлөөр орж асуудлаа шийдүүлэх юм байна.

Зөвлөл асуудлыг хэрхэн зохицуулахаас Нурмагомедовын цаашдын хувь заяа шийдэгдэх юм. Гэхдээ тэр зүгээр өнгөрлөө ч Макгрегортой дахин тулаан хийх боломжгүйг Уайт хэлсэн байна.

Өнгөрсөн онд Нурмагомедовтой тулалдахаар яригдаж байгаад больсон Тони Фергусон эхний ээлжинд хүлээгдэж байгаа гэнэ.

Бямба гарагийн тэмцээний дараа Макгрегор сошиал хуудсаараа дамжуулж, Нурмагомедовтой дахин тулалдах хүсэлтээ хоёр ч удаа илэрхийлээд байна.

Гэхдээ холимог тулааны спортын зарим мэргэжилтнүүд дахин тулаан хийх шаардлагагүй, Нурмагомедов илүү гэдгээ нэгэнт харуулсан гэж дүгнэжээ.

Тухайлбал UFC шинжээч Жой Роган “Тулаан маш тодорхой болж өнгөрсөн. Хабиб давамгай байсан, өрсөлдөгч нь бууж өгсөн. Дахин тулаан хийх хэрэгцээ байхгүй” хэмээн саяхан ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insider