Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хоёр эрдэмтэн 2018 оны Эдийн Засгийн Нобелийн шагналыг хүртэхээр боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг

2018 оны Эдийн засгийн салбарын Нобелийн шагналыг АНУ-ын Уилльям Нордхаус, Пол Ромер нар байгаль орчны асуудлууд, технологийн дэвшлийг тооцоолох эдийн засгийн онол боловсруулсныхаа төлөө хүртэхээр боллоо.

Шведийн Вангийн Шинжлэх Ухааны академи тэдний бүтээлийг хүн төрөлхтний сайн сайхан амьдрал, урт хугацааны тогтвортой хөгжлийг хэрхэн хангах тухай суурь асуултуудад хариулт олоход тусалсан гэж дүгнэжээ.

Нью Йоркийн Их сургуулийн Стерн Бизнесийн сургуулийн эрдэмтэн Пол Ромер эдийн засгийн хүчин зүйлс нь компаниудын шинэ санаа, инноваци үйлдвэрлэх хүсэл эрмэлзлэлийг хэрхэн дэмжихийг харуулсан “Эндогений Өсөлтийн Онол” хэмээх хөгжлийн шинэ загварыг боловсруулсан байна.

Харин Йелийн Их сургуулийн судлаач Уилльям Нордхаус анх удаа эдийн засаг болон цаг уурын харилцан хамаарлыг тоон хэмжээсээр харуулах загварчлалыг боловсруулсан ажээ.

Альфред Нобель 1895 онд шинжлэх ухааны таван салбарыг хамарсан өөрийн нэрэмжит шагналыг бий болгоход эдийн засгийн шагнал байгаагүй бөгөөд хожим 1968 онд анх бий болж байв.

Ромер, Нордхаус нар арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Стокгольм хотод шагналаа гардаж авах ба нийт 9 сая кроныг ($1 сая) хувааж хүртэх юм.

 

Эх сурвалж: Associated Press