Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Ун ОХУ-д, Ши Жиньпин Хойд Солонгост ойрын үед айлчилна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин ойрын үед Хойд Солонгосын удирдагч ОХУ-д, БНХАУ-ын дарга Хойд Солонгост айлчлах гэж байгаа талаар өнөөдөр мэдээлжээ.

Өчигдөр Хойд Солонгост зочлоод ирсэн АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзсаныхаа дараа тэр засгийн газрын хуралдаан дээр энэ талаар мэдэгдсэн байна.

Майк Помпеогийн айлчлалын үр дүнд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалт төсөөлж байснаас эрт зохион байгуулагдахаар болсныг Мүүн Жэ Ин бас дуулгажээ.

Майк Помпео Ням гарагт Пёньян хотод нэг өдрийн айлчлал хийгээд буцах замдаа Сөүлд саатаж, Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийсэн уулзалтынхаа үр дүнг танилцуулсан байна.

Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад ахиц гарсанд баяртай байгаагаа Мүүн Жэ Ин засгийн газрын хуралдааны үеэр онцлон хэлжээ.

 

Эх сурвалж: Yonhap News