Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/08-НД НИЙТЛЭГДСЭН

Ноцтой алдааны улмаас Майкрософт компани Windows 10-ынхаа шинэчлэлийг зогсоолоо

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн эхээр Майкрософт компани Windows 10 үйлдлийн системийнхээ 2018 оны аравдугаар сарын шинэчилсэн хувилбарыг тарааж эхэлсэн билээ.

Гэвч шинэ хувилбарыг суулгасны дараа зарим хэрэглэгчдийн файлууд устаж алга болсон тул шинэчлэлийг зогсоосон байна.

Майкрософт уг алдааны улмаас хохирсон хэрэглэгчдийг өөртэйгээ шууд холбоо барихыг зөвлөж байгаа ба гар аргаар шинэ хувилбарыг татаж аваад байгаа хэрэглэгчдэд асуудал шийдэгдтэл компьютертаа суулгалгүй хүлээх хэрэгтэйг анхааруулжээ.

Одоогоор хэдэн хэрэглэгч хохироод байгааг ил болгоогүй байна.

Ер нь Майкрософт компани системийн шинэ хувилбар гаргах бүртээ асуудалтай тулгардаг болоод байгаа. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Windows 10-ын ээлжит шинэ хувилбарыг зах зээлд гаргах ажил хойшилсон нь суулгах үеэр алдааны “цэнхэр дэлгэц” гарсан асуудлаас болж байв.

 

Эх сурвалж: The Verge