Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/06-НД НИЙТЛЭГДСЭН

iOS 12 хамгийн түгээмэл хувилбар болоод байгааг мэдээлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 10 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Mixpanel судалгааны компанийн тооцоолсноор Apple-ийн мобайл үйлдлийн систем iOS-ын 12 дахь хувилбарын зах зээлийн нэвтрэлт маш сайн үзүүлэлттэй байгаа гэнэ.

Зах зээлд гарснаас гурван долоо хоног орчим хугацааны дараа iOS 12 нь хамгийн олон төхөөрөмж дээр суусан хувилбар болж чаджээ. Яг одоо нийт iPhone, iPad төхөөрөмжийн 47.6 хувь нь iOS 12, 45.6 хувь нь iOS 11, 6.9 хувь нь хуучин хувилбаруудтай ажиллаж байгаа гэнэ.

 

Өмнөх iOS 11 хувилбар энэ түвшинд хүрэхэд илүү урт хугацаа зарцуулж байжээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 6-нд Apple компани iOS 11-ийг хамгийн түгээмэл хувилбар болсныг зарлаж байв.

 iOS 12 нь хурдтай, хөнгөн, оновчтой ажиллагаанд чиглэгдсэн хувилбар бөгөөд хуучин iPhone-уудын ажиллагааг сайжруулдгаараа өмнөх хувилбаруудаас ялгарч байна. Нэг үгээр хэлбэл хуучин iPhone-оо хурдтай ажилладаг болгоё гэвэл iOS 12-ыг суулгах хэрэгтэй.

 

Эх сурвалж: Tech Crunch