Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/04-НД НИЙТЛЭГДСЭН

ЗТХ-ийн сайдад Я.Содбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 4
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зам тээвэр, хөгжлийн сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Гишүүдийн олонх дэмжсэнээр Ж.Бат-Эрдэнэ үүрэгт ажлаасаа албан ёсоор чөлөөлөгдлөө.

Энэхүү шийдвэрийг гаргамагц МАН-ын Удирдах зөвлөл яаралтай хуралдаж дараагийн сайдаар хэнийг нэр дэвшүүлэхээ хэлэлцэн тогтжээ. УЗ-өөс Зам тээвэр, хөгжлийн сайдад УИХ-ын гишүүн Я.Содбаатарыг нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. 

Сайдын албан тушаалд Я.Содбаатараас гадна УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг нарын нэр яригдаж байсан билээ.      

Ийнхүү сайдад нэр дэвшүүлэх хүний нэр ил болсноор УИХ дахь МАН-ын бүлэг яг одоо хуралдах гэж байна.

Я.Содбаатарыг ЗТХ-ийн сайдаар томилохыг бүлэг дэмжвэл Төрийн байгуулалт болон Эдийн засгийн байнгын хороодоор асуудлыг хэлэлцээд эцэст нь УИХ-ын чуулганаар оруулж батлах юм.