Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/02-НД НИЙТЛЭГДСЭН

МОННИС ГРУПП 30 шилдэг оюутанд сургалтын тэтгэлэг олголоо

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 2
Сурталчилгаа
Зураг зураг

Моннис Групп 20 жилийн ойгоо тохиолдуулан компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд сайн санааны 20 сайн үйлсийн ажил хийгдсний нэг томоохон ажил нь “Ирээдүйн манлайлагч” оюутны тэтгэлэгт хөтөлбөр юм аа.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт 2007 оноос хойш 150 гаруй оюутан хамрагдсан бөгөөд мөн шилдэг оюутанууд сургуулиа төгсөөд Моннис группт мэргэжлийнхээ дагуу ажиллаж байна. Энэ жил хөдөө орон нутаг 21 аймгаас, Улаанбаатар хотоос шилдэг 30 оюутнуудыг сонгон шалгаруулж, нэг жилийн сургалтын төлбөрийг 100% олгож байна.

Ирээдүйн манлайлагч тэтгэлэгт хөлөтбөрийн гол зорилго нь компанийн хүний нөөцийн бодлогын хүрээнд тэргүүний шилдэг оюутны хөдөлмөрийг үнэлэх, цаашид сурч боловсрох хүсэл эрмэлзлийг өрнүүлэх, улс орондоо хэрэгтэй сайн боловсон хүчин бэлдэхэд оршино.

Тэтгэлэгт хөтөлбөрийн батламж гардан авч байгаа 30 шилдэг оюутанууд бүтэн нэг жилийн сургалтын төлбөрөө төлүүлээд санхүүгийн аливаа асуудалд санаа зовохгүйгээр суралцах боломж болон 20 жилийн түүхтэй Моннис группын 15 гаруй салбар компанид мэргэжлийн дагуу дадлага хийх, төгсөх курсын оюутануудад ажилд орох эрхийг давхар олгож байгаа юм.

Сурах их үйлсийг эрхэм болгож, тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан шилдэг 30 оюутандаа баяр хүргэж, амжилт хүсье.

Моннис Групп

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.