Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/01-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг 5 жилээр сунгалаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 10 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон Австралийн элчин сайд Жон Лантри нар Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийг таван жилээр сунгах гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.

Энэ удаа магистраас гадна богино хугацаатай тэтгэлэгт-сургалтуудыг зохион байгуулахаар гэрээнд нэмж оруулсан байна. Австралийн тэргүүний сургуулиудад суралцах боломжоор хангаж ирсэн энэ хөтөлбөр 1993 оноос хойш хэрэгжсэн юм.

Өнөөдрийн байдлаар менежмент, бизнес, хууль, төрийн захиргааны удирдлага, олон улсын харилцаа, мэдээллийн технологи зэрэг чиглэлээр мастерийн сургалтад төр, хувийн хэвшлээс нийт 531 оюутан уг хөтөлбөрт хамрагдан суралцжээ. 

Хөтөлбөрийн бас нэг онцлог нь жендер ялгадаггүй бөгөөд 2013 оноос хойш хөдөө орон нутаг болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамруулжээ.

Төгсөгчдийн ажил эрхлэлтийн түвшин 100 хувь ба үүнээс 22.5 хувь нь удирдах албан тушаалд ажиллаж байгаа аж. 

 

Эх сурвалж: Сангийн яам