Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/27-НД НИЙТЛЭГДСЭН

LG компани 5 камертай гар утас гаргах гэж байна

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 9 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын LG компани V цувралын ухаалаг гар утасныхаа V40 ThinQ хэмээх шинэ загварыг ирэх долоо хоногт зах зээлд гаргахаар болжээ.

Тус компани шинэ гар утасныхаа техник үзүүлэлтийг нууцалж байгаа ч өчигдөр Өмнөд Солонгост сурталчилгаагаа цацаж эхэлсэн байна.

 Сурталчилгаанаас харвал өмнө нь албан бусаар яригдаж байсанчлан V40 загвар нь нийтдээ таван камертай гарахаар болжээ.

Тодруулбал ар талдаа 3, нүүрэн талдаа 2, нийт таван камертай юм байна. 6.4 инчийн дэлгэц нь хүрээгүй шахуу, ирмэгтээ тулсан хэмжээтэй байх гэнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг ирэх долоо хоногт зарлахаар төлөвлөжээ. Сүүлийн үед гар утас үйлдвэрлэгчид камерны тоогоор өрсөлдөх болсон. Самсунгийн аравдугаар сард зарлах шинэ гар утас 4 камертай байх магадлалтайг мэргэжилтнүүд өмнө нь мэдээлж байсан юм.

Эх сурвалж: Engadget