Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Сургууль, цэцэрлэг барих 22 байршлын газрыг бүрэн чөлөөлжээ

ikon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Энэ жил улс, нийслэлийн төсвөөр сургууль цэцэрлэг, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын зориулалтаар 39 байршилд нөхөх олговортойгоор газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар 22 байршлын газар чөлөөлөлт бүрэн дууссан бол 11 байршлын газар чөлөөлөлт дуусах шатандаа оржээ. Үлдсэн 6 байршилд иргэдтэй зөвшилцөх ажил хийгдэж байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Газар чөлөөлөлт бүрэн дуусч барилгын ажил эхлүүлэх боломжтой болсон байршлуудаас дурьдвал:

  • Баянгол дүүргийн 2-р хороо, 66-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барих газар дээр зөвшөөрөлгүй барьсан 25 гараж
  • Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Цайз захын хойно 100 ортой хүүхдийн цэцэрлэг барих 3,000 м2 газар
  • Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн эцэст 280 ортой хүүхдийн цэцэрлэг барих 4,760 м2 газар
  • Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд 125 дугаар цэцэрлэгийн 240 ортой өргөтгөл барих 5,300 м2 газар
  • Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд бага сургууль цэцэрлэгийн цогцолбор барих газар.
 
 
 
 

39 сургууль цэцэрлэг, бага сургууль цэцэрлэгийн цогцолборын барилгын ажил ирэх жил хийгдэх бөгөөд энэ жил газар чөлөөлөлтийн ажлыг хийж дуусгах гэнэ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Газрын алба