Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Хорватын Лука Модрич FIFA-гийн оны шилдэг эрэгтэй тоглогчийн шагналыг хүртлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Лондон хотноо FIFA-гийн оны шилдгүүдийг шалгаруулах арга хэмжээ болж, Хорватын хөлбөмбөгчин Лука Модрич 2018 оны шилдэг эрэгтэй тоглогчоор шалгарлаа.

Ингэснээр тэр 2007 оноос хойш 11 жил завсаргүй энэ шагналыг хүртсэн Криштиану Рональду, Лионел Месси нарын ноёрхлыг зогсоож байна.

2018 оны FIFA Puskas шагналыг Египет тоглогч Мохамед Салах өнгөрсөн арванхоёрдугаар сард Эвертоны хаалганд хийсэн гоолоороо хүртжээ.

2009 оноос эхлэн олгодог болсон энэ шагнал нь тухайн жилийн хамгийн гоёмсог гоолын эзэнд зориулагдсан юм.

Энэ шагнал нь 1950-1960-аад оны үед Реал Мадрид болон Унгарын шигшээ багт тоглож байсан Ференц Пускасын нэрээр нэрлэгдсэн шагнал ажээ.

2018 оны ДАШТ-д шигшээ багаа түрүүлүүлсэн Францын Дидье Дешам оны шилдэг эрэгтэй багийн дасгалжуулагч шагналыг хүртсэн байна.

Бразилын тоглогч Марта оны шилдэг эмэгтэй тоглогч, мөн Бразилын Рейналд Педрос оны шилдэг эмэгтэй багийн дасгалжуулагчийн шагналыг тус тус хүртлээ.

FIFA FIFPro World XI буюу энэ оны шилдэг хөлбөмбөгчдөөс бүрдсэн багт Дэвид Де Хеа, Дэни Алвез, Рафаел Варан, Сержио Рамос, Марчело, Нголо Канте, Лука Модрич, Килян Мбаппе, Лионел Месси, Эден Азар, Криштиану Рональду нарыг багтаажээ.

 

 

Эх сурвалж: ТАСС