Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/25-НД НИЙТЛЭГДСЭН

Нийгмийн хариуцлагын шилдэг жишээ: Эрүүл монгол хүүхдийн төлөө GCR Mongolia

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 25
Сурталчилгаа
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт маш чухал нэгэн үйл явдал даруухан болж өнгөрөв. Манай улсад анх удаа хүүхэд хамгааллын төв хажуудаа шүдний кабинеттай болсон нь нийгмийн хариуцлагын чиглэлд хийгдсэн онцгой ажлуудын нэг боллоо.

Нийслэлийн Шүд Эрүү Нүүрний Төвийн Эмчилгээ Эрхэлсэн Орлогч Дарга, Анагаах Ухааны Магистр, Клиникийн Профессор Б.Өнөрбилэг санаачилж, бусад эмнэлэг болон бизнесийн байгууллага дэмжсэний үр дүнд Өнөр бүл төвийн хүүхэд багачууд зөвхөн тэдэнд зориулсан шүдний кабинеттай боллоо.  

Улсын хэмжээнд хамгийн олон хүүхэдтэй, хамгийн том асрах газар болох Өнөр бүл төв нь жилд 200-210 хүүхдийг хүлээн авч үйлчилгээ үзүүлдэг. Монгол Улсын хэмжээнд 0-12 насны хүүхдүүдийн дунд шүд цоорох өвчний тархалт 86-96 хувьтай, 5-аас доош насны хүүхдийн хувьд энэ тоо 100 буюу хүүхэд бүрийн шүд цооролтой байна гэсэн судалгааны дүн бий.

Шүд цоорлын эрчим гэдэг нэг үзүүлэлт байдаг. Энэ нь нэг хүүхдийн аманд хэдэн шүд цоорхой байна, хэдэн шүдэнд эмчилгээ шаардлагатай байна вэ гэсэн үзүүлэлт юм. Улсын дунджаар шүд цоорлын эрчим нь 4-6 байхад Өнөр бүл төвийн хүүхдүүдийн хувьд хамгийн багадаа 7, зарим хүүхдэд 10 хүрсэн дүнтэй байгаа гэдгийг эмч мэргэжилтнүүд онцолсон юм. Энэ нь тус төвийн хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэг, арчилгаа сул байгааг илтгэхийн зэрэгцээ шүдний өвчлөл элбэг тохиолддог, тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх зайлшгүй шаардлага үүсээд буйг харуулж байгаа юм. Эрүүл мэндийн суурь нөхцөл болсон амны хөндийн эрүүл ахуй Өнөр бүл төвийн бараг бүх хүүхдийн хувьд маш муу үзүүлэлттэй байгаад тус төвийнхөнд үйлчилгээ үзүүлдэг НШЭНТ-н эмч нар сэтгэл зовниж сүүлийн 2-3 жил асуудал дэвшүүлсээр иржээ.  

 

Тус төвийн Ерөнхий захирал М.Өлзийчимэг “200 орчим хүүхдийг эмчилгээ үйлчилгээнд хамруулна гэдэг маш хүнд ажил. Нэг хүүхдийн шүдийг эмчлүүлэхэд 3-5 удаа явах шаардлага гардаг. Ингэхдээ хүргэж өгөх унаа тэрэг, халамжлан явах багш ажилтан эмнэлгийн ачаалал, дугаарлалтаас эхлээд хүндрэл чирэгдэл ихтэй. Өөрийн байрандаа шүдний кабинеттай болсноор манай хүүхдүүдийн эрүүл мэндийн хамгийн тулгамдсан асуудлыг нэг бүрчлэн, бүрэн төгс шийдвэрлэх боломж нээгдэж байгаа юм. “Дүүрэн инээмсэглэл” төсөл нь цагаа олсон зөв санаачлага, хөрөнгө оруулалт болж байна. НШЭНТөвийнхөн, Жи Си Ар Монголиа (GCR Mongolia) компанийн хамт олон, Сайхан Дент, Хаппи Дент гэх зэрэг уг төслийг ивээн тэтгэж, дэмжлэг үзүүлсэн байгууллага, хамт олондоо чин сэтгэлээсээ талархаж байна” хэмээн хэлсэн юм. 

Тус шүдний кабинет нь жилд дунджаар 600-650 хүүхдэд үйлчилгээ үзүүлэх чадавхитай бөгөөд цаашид НШЭНТөвийн харьяа салбар статустайгаар зөвхөн “Өнөр бүл” биш бусад улсын хэмжээнд 33 гаруй байдаг асрах төвүүдийн хэмжээнд үйлчилгээ үзүүлэхийг зорино гэж албаныхан мэдэгдэж байлаа. Мөн НШЭНТ-ийн эмч сувилагчид энэ кабинетэд ээлжээр ирж, үндсэн ажлаасаа нэмэлтээр илүү цагаар ажиллацгаана гэлээ.  

Нийгмийн баялагийг тэгш хувиарлахад баялаг бүтээгчдийн санаачлага, хувь нэмрээ оруулах хүсэл эрмэлзэл ихээхэн нөлөөтэй. Нийгэм, улс орныхоо өмнө хүлээсэн энэхүү албан бус үүргээ биелүүлж яваа Жи Си Ар Монголиа компанийн хамт олон уг төсөлд мөнгөн туслалцаа үзүүлж, шүдний кабинетийн барилгын ажил, засвар үйлчилгээг хариуцан удирджээ. Тус байгууллагын Бизнесийн Бэлэн Байдлын Дэд Менежер Б.Баасансүрэн “Нэг талаас манай байгууллага нь нийгэмд тустай сайн сайхан үйлст өөрсдийн хувь нэмрээ оруулах хүсэл сонирхолтой байдаг бөгөөд тэр дундаа “хүний хөгжил-боловсрол”-д түлхүү анхаарал чиглэлийг гол зарчмаа болгодог юм. Энэ үүднээсээ “Өнөр бүл”-ийн хүүхэд багачуудын амны хөндийн эрүүл ахуйд анхаарах хэрэгцээ байгааг олж мэдээд хамтран ажиллахаар шийдсэн. Нөгөө талаас манай байгууллага нь уул уурхай, барилгын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг тул эрүүл чийрэг ажилтнууд манай гол баялаг гэж ойлгож болно. “Өнөр бүлийн” багачууд маань эрүүл чийрэг өсч төлөвших нь ирээдүйн ажил хөдөлмөрт маш чухал хүчин зүйл гэдгийг ажил олгогчийн хувьд сайтар ойлгож байсан учраас эрүүл мэндийн үндэс болдог амны хөндийн эрүүл ахуйг хангахад бид дуртайяа хөрөнгө оруулсан юм. ” гэв. 

Тус компанийн зүгээс энэ удаагийн шүдний төвийг хамтын ажиллагааны зөвхөн эхлэл гэж нэрлэсэн бөгөөд цаашид төгсөх ангийн, насанд хүрсэн хүүхдүүдэд нарийн мэргэшил олгох, тэтгэлэгтээ хамруулах, ажлын байраар хангах байдлаар ирээдүйн ажил амьдралд нь хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм. Ажил олгогчийн хувиар залуу, туршлагагүй хүүхдүүдэд ажил олоход хэцүү байдаг зовлонг мэдэх тул, “Өнөр бүл”-ийн хүүхдүүдэд онцгойлон боломж олгоход бэлэн байгаагаа арга хэмжээний үеэр мэдэгдэж байлаа. 

 

М.Өлзийчимэг захирлын зүгээс “Хүүхдүүд маань амьдрал дээр гараад хөлөө олоход маш бэрх. Ажлын байр олдохгүй, олдсон ч цалин хөлсийг нь олгодоггүй  гэх зэрэг зовлон тоочвол олон. Жи Си Ар Монголиа компанийн хамт олон үүнийг анзаарч, хамтран ажиллах санал тавьж буй нь нүдээ олсон хэрэг юм. Энэ бол хүүхдүүдийн маань хувьд том боломж, амьдралаа эхлүүлэх зөв алхам болно. Өнөөдрийн байдлаар, хүүхдүүд маань сургуульд сурч, мэргэжил боловсрол эзэмших гэхээр дотуур байр, сургалтын төлбөр, амьжиргааны зардлын өмнө хүчин мөхөсдөж байна. Эд 18 нас хүрээд манай мэдлээс гарна.  Харж хандах хүнгүй учраас амьдралын олон асуудал дунд сургуульд орсон ч орхихоос өөр аргагүй болох тохиолдол элбэг” гэсэн юм. 

Жи Си Ар Монголиа компани нь Оюутолгой төсөл дээр ажилладаг инженеринг компани бөгөөд нийт 600 гаруй ажилтантайгаас олонх нь мужаан, арматур, шат угсралт гэх мэт хөдөлмөрийн хүчин байдаг. Тэд орон нутгийн 60 гаруй хүүхдийг сургаж чадавхижуулах хөтөлбөр хэрэгжүүлж, бүгдийг нь ажлын байраар хангаж ирсэн туршлагатай тул “Өнөр бүл”-ийн төгсөгсдийг мэргэжилтэй, ажилтай болоход дэмжих сонирхолтой байгаа аж. Удахгүй тус компанийн сургалтын академи нээлтээ хийх ба анхаарал халамж, дэмжлэг хэрэгтэй энэ мэт олон залуусыг чадавхижуулах, ажлын байраар хангах чиглэлд өргөн хүрээтэй ажлууд хийх бололцоо нээгдэх юм байна.

Бага гэлтгүй, өөрсдийн санаачлага, сайхан сэтгэлээр хүүхдийн өмнө тулгамдаад буй хэрэгцээг ойлгон мэдэрч, нийгэмдээ сайн сайхныг түгээж буй Жи Си Ар Монголиа компанийн хамт олонд талархал илэрхийлж, амжилт хүсье.

Амьдралын хар бараан сүүдэрт өөрийн мэдэлгүй өртсөн бяцхан үрс маань эрүүл энх өсч бойжин, мэдлэг чадвартай, боловсролтой иргэд болж өсч хүмүүжих болтугай. 

Гэрэл зургууд:

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.