Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX-ын бас нэгэн салбар RE/MAX STANDARD БРОКЕР ОФФИС албан ёсны нээлтээ хийлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 24
Сурталчилгаа
Зураг зураг

Олон улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэргүүлэгч RE/MAX Монголд албан ёсны франчайз эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш маш хурдтайгаар үйл ажиллагаагаа тэлж, Улаанбаатар хотод нийт 29 салбар буюу брокер оффистойгоор 500 гаруй агенттайгаар олон улсын үл хөдлөх хөрөнгө зуучлалын үйлчилгээний жишиг стандартыг нэвтрүүлэн үйлчлүүлэгчдийн итгэлийг олж, хэдийнээ танил болжээ.

Агаарын бөмбөлөгийн дүрстэй логотой RE/MAX брокер оффисууд  хотын энд тэндгүй нэмэгдсээр, үл хөдлөх хөрөнгийн зуучлалын үйлчилгээ бидэнд ойртсоор байгаад их хотын хэмнэл дунд амьдардаг үйлчлүүлэгч бидний хувьд үнэхээр сайхан мэдээ.

Тэд хэрэглэгчидээ мөрөөдлийн орон сууцаа олоход нь тусалж олон гэр бүлүүдэд гал голомтоо бадраахад нь тусалсан мундаг баг хамт олон.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногийн Бямба гаригт RE/MAX Mongolia-ийн шинэ брокер оффис RE/MAX Standard оффис Computer Center-т нээлтээ хийж, Чингэлтэй дүүргийн үйлчлүүлэгч, харилцагчиддаа ойртож ажиллах боломжтой боллоо. 

RE/MAX Mongolia-ийн оффис бүрийн нээлт аль нэг талаараа онцлог, гайхалтай болж өнгөрдөг уламжлалтай. Тэгвэл энэ удаагийн RE/MAX Standard оффисын нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн зочид нэг л зүйлийг онцолж байсан нь оффисын гайхалтай бүтээлч орчин байлаа. Үнэхээр ч өндөр зохион байгуулалт, гайхалтай бөгөөд өвөрмөц шийдлээр тохижуулсан оффис гээд RE/MAX Standard оффисын хувьд онцлох зүйл тун их байсан юм.

Санхүүгийн чиглэлээр мэргэшиж хувийн барилгын компани, хөрөнгө оруулалт, зочид буудлын салбарт өөрийн гэсэн амжилтаа бататгасан гэр бүлийн хоёр болох RE/MAX Standard брокер оффисийн захирал Энхмаа, Гэндэнсүрэн нар нь RE/MAX Mongolia бүсийн төв оффисоос эрхээ авснаас хойш  8 сарын дараа ийнхүү оффисынхоо албан ёсны нээлтийг хийж байна.  Энхмаа захирал нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ, Ремаксын брокер оффисын эрхийг авч дэлхийн үл хөдлөх хөрөнгийн салбарт тэргүүлэгч компанийн нэгэн хэсэг болж ажиллаж эхэлж байгаадаа тун баяртай байгаагаа илэрхийлэн цаашдаа Монголынхоо олон мянган үйлчлүүлэгчдэд Дэлхийн хэмжээний жишиг үйлчилгээг үзүүлж, олон улсын түвшинд ажиллах болно хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа. 

Үл хөдлөх хөрөнгийн бизнес нь үр хүүхэддээ өвлүүлэн үлдээх боломжтой, хөрөнгө оруулалтын хамгийн үр өгөөж өндөртэй бизнест зүй ёсоор тооцогддог билээ.

RE/MAX STANDARD оффистой холбогдохыг хүсвэл 70448888 дугаарын утсаар буюу Их тойруу гудамж, Компьютер центр 5 давхар 5003 тоот
хаягаар зочлох боломжтой.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.