Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/24-НД НИЙТЛЭГДСЭН

Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо

Зууны мэдээ
2018 оны 9 сарын 24
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын дарга М.Энхболд захирамж гаргаж, УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоолоо.

Тогтоолд дурдсанаар 24 хуулийн төслийг хэлэлцэх юм байна. Тухайлбал Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөл, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг багтжээ.

Мөн энэ захирамжид зааснаас бусад хэлэлцүүлгийн шатанд байгаа болон намрын ээлжит чуулганы явцад хууль санаачлагчаас УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг ээлжит чуулганаар хэлэлцүүлэх асуудлыг тухайн бүрд нь УИХ-ын даргын Зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлэж байхаар тогтоов.

 

Зураг