Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Японы сүмо бөхийн намрын барилдаан өчигдөр 14 дэх өдрөө үргэлжилж, ёкозуна Хакухо энэ өдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо.

33 настай Хакухо өчигдөр озеки Гоедог ялж, 14 даваа, 0 унаатай болсноор намрын барилдаанд түрүүлэх нь тодорхой болсон юм. Ингэснээр тэр Японы эзэн хааны цомыг 41 дэх удаагаа хүртэж, дээд зиндаанд 1,000 дахь ялалтаа байгуулсан гэх хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоож байна.

Дээд зиндаанд түрүүлсэн тоогоор Хакухогийн ард 32 түрүүтэй Тайхо их аварга жагсаж байгаа бол дээд зиндаанд хамгийн олон ялалт байгуулсан дараачийн бөх нь 2011 онд зодог тайлсан, 879 ялалттай озеки Кайо болж байгаа юм.

Гэмтлийн улмаас таван тэмцээн дараалан түрүүлж чадаагүй байсан Хакухо энэ оны анхны түрүүгээ ийнхүү авч байна.

“Нас явахын хэрээр миний гэмтэж бэртэх нь амархан болоод байгаа. Тийм учраас би энэ түрүүг авахдаа ингэж их удлаа. Энэ түрүү миний хувьд их үнэ цэнэтэй юм” гэж тэр тэмцэээний дараа ярьжээ.

Өнөөдөр Хакухо нутаг нэгт ёкозуна Какурютай (10-4) барилдаж, есдүгээр сарын барилдаанаа өндөрлүүлнэ.

 

Эх сурвалж: Mainichi