Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

Вьетнамын ерөнхийлөгч өнөөдөр нас барсныг зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Вьетнамын ерөнхийлөгч Чан Дай Куан өнөөдөр 61 насандаа өвчнөөр таалал төгссөнийг тус улсын төрийн мэдээллийн суваг сая зарлалаа.

Вьетнамын Төв мэдээллийн Агентлаг “Ерөнхийлөгч Чан Дай есдүгээр сарын 21-ний өглөөний 10:05 цагт цэргийн эмнэлэгт нас барлаа” хэмээн мэдээлжээ.

Түүнийг 2016 оны дөрөвдүгээр сарын 2-нд Вьетнамын үндэсний ассемблей ерөнхийлөгчөөр томилж байв. Өмнөх ерөнхийлөгч Чуон Тан Сан тэтгэвэрт гарахдаа Чан Дайг залгамжлагчаараа тодруулан нэр дэвшүүлж байжээ.

Тэрээр 2011 оноос 2016 оны хооронд Вьетнамын дотоод хэргийн яамны сайдын албыг хашиж байхдаа хүний эрхийг зөрчдөг гэгдэж, Өрнөдийн орнуудад шүүмжлүүлж байсан юм.

Тус улсын ерөнхийлөгч нь билэгдлийн чанартай албан тушаал бөгөөд Вьетнамын Коммунист Намын ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Пху Чоныг энэ улсын албан бус удирдагч гэж үздэг.

 

Эх сурвалж: AFP